CCTV.com Монгол > Мэдээ > Соёл урлаг, спорт

Хятадын өвлийн спортын аж үйлдвэрийн цар хэмжээ 1 их наяд юаньд хүрнэ

02-15-2017 17:45

 4 хоног үргэлжлэх "Азийн спортын эдлэл хэрэгсэл болон загварын шоуны 13-р үзэсгэлэн" болон "Хятадын олон улсын уулын болон өвлийн спортын тоног төхөөрөмжийн 9-р яармаг" саяхан үндэсний хурал чуулганы төвд нээгджээ.

Зохион байгуулагчийн танилцуулснаар, Бээжингийн өвлийн олимпийн нөлөөгөөр энэ удаагийн үзэсгэлэн яармагийн цар хүрээ нь улам тэлж, гадаад дотоодын өвлийн спортын тоног төхөөрөмж, хувцас хэрэглэл, дагалт бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг 100 гаруй аж ахуйн нэгж оролцжээ.
 

Бээжин хот нь Чуулалт хаалга буюу Жанчхүү хоттой хамтран 2022 оны өвлийн олимпийн наадмыг зохион байгуулах гэж байгаа нь Хятадын мөс цасны спортын салбарт цоо шинэ хөгжлийн боломж авчирсан байна. Холбогдох тоо баримтын дагуу, 2025 он гэхэд Хятадын өвлийн спортын аж үйлдвэрийн цар хэмжээ нь 1 их наяд юаньд хүрэх юм байна.

                                                                                                    \Д.Хүчитбаатар\

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ
860010-1116160100