CCTV.com Монгол > Мэдээ > Дэлхий дахинд

Тайваньд жуулчид тээсэн авто машин онхолдож 32 хүн нас баржээ

02-14-2017 14:38

 Тайванийн гал сөнөөх газрын 14-ний 0 цагийн мэдээгээр, 13-ны орой авто машин онхолдож 32 хүн нас барж, 12 хүн шархдан эмнэлэгт хүргэсэн байна. Онхолдсон машинд Хятадын эх газрын жуулчин байгаагүй гэжээ.

Гал сөнөөх газрын Тайбэй хотын товчооны мэдээлснээр, 13-ны 21 цаг 6 минутын орчимд Тайванийн авто машины 5-р гол замын 3-р хэсэгт Тайбэй хотын Дие Ляньхуа компанийн жуулчин тээсэн авто машин замын хажууд онхолдож, машинд явсан 44 хүнээс 32 нь амь насаа алдаж, 12 нь эмнэлэгт хүргэгдээд байгаа ажээ.

Тухайн газар аврах ажиллагаа явуулж байгаа цагдаагийн эхний шалгалтаас үзвэл жуулчдад У Лины хөдөө аж ахуй дахь Сакура цэцгийг үзэж сонирхуулаад Тайбэй уруу буцах замдаа хурд хэтрүүлснээс болж осолджээ.

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ
860010-1116160100