CCTV.com Монгол > Мэдээ > Дэлхий дахинд

Дэд бүтцийн байгуулалтын терроризмын халдлагад өртөхөөс сэргийлэхийг онцлов

02-14-2017 10:11

НҮБ-ын аюулгүйн зөвлөл 13-нд тогтоол баталж, мэдээллээ харилцан ашиглаж, туршлагаа солилцон, хамтаар хууль хэрэгжүүлэх зэрэг хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, зангилаа дэд бүтцийн байгуулалтын терроризмын халдлагад өртөхөөс сэргийлэхийг олон оронд хандан уриалжээ.

Аюулгүйн зөвлөл мөн өдөр зангилаа дэд бүтцийн байгуулалтыг терроризмын халдлагад өртөхөөс сэргийлэх тухай ил мэтгэлцээн хийсэн бөгөөд тогтоол баталсан байна. Тогтоолд, Аюулгүйн зөвлөл, зангилаа дэд бүтцийн байгуулалтыг терроризмын халдлагад өртөхөөс сэргийлэх тухай стратеги боловсруулахыг улс орнуудаас хүссэн бөгөөд иймэрхүү терроризмын халдлагатай холбогдуулан эрүүгийн хариуцлагын дүрэм тогтооно гэжээ.

НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргын албаны дарга Мария Луиза Рибейру Виотти хурлын үеэр ерөнхий нарийн бичгийн дарга Гутерришийн өмнөөс үг хэлэхдээ, терроризмын дэд бүтцийн байгуулалтад учруулж байгаа заналхийлэл өдөр ирэх тусмаа будлиантай болж байна, эрчим хүч, тэнгис хуурай агаарын зам тээвэр, банк санхүүгийн систем, усан хангамж зэрэг зангилаа дэд бүтцийн байгуулалтад сөрөг нөлөө учруулсаар байна. Терроризмын хил дамнасан ажиллагааг олон улсын хамтын нийгэмлэг талуудтай хамтаар туулах шаардлагатай юм гэжээ.


\Ренчинсоо\

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
860010-1116160100