CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Ши Жиньпин ХКН-ын Төв хорооны дэргэдэх намын сургуулийн семинарын нээлтийн арга хэмжээнд оролцов

02-14-2017 10:18

Муж, өөртөө засах орон болон яам хороодын удирдах боловсон хүчнээс бүрдсэн ХКН-ын 18-р удаагийн төв хорооны 6-р бүгд хурлын зориг санааг суралцах тусгай сэдэвт семинарын нээлт 13-нд ХКН-ын Төв хорооны дэргэдэх намын сургууль дээр болж, нээлтийн ёслолд ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин оролцон үг хэллээ.

Ши Жиньпин "намаа мандуулж хүчирхэгжүүлэхэд эрхбиш өөрийгөө зоригтой өөрчилж шинэчлэх зориг санаагаар давтан боловсрох хэрэгтэй. Удирдах боловсон хүчин, онцгойлон өндөр албан тушаалтнууд эрхбиш өөрийгөө чанга хянаж удирдан, тусгай эрхийн үзэл санаа болон бодит үзэгдлүүдтэй ухамсраасаа тэмцэж, өөрөөсөө хамгийн ойр зайд " сэргийлэлт хамгаалалтын сүлжээ"-г бүрдүүлэх хэрэгтэй гээд "намын өндөр албан тушаалтнууд улс төрийн үзэл ухамсар, хүчин чадавхаа тасралтгүй дээшлүүлж, хашиж байгаа албан тушаалдаа зохицсон, хир тэнцсэн байхыг хичээх хэрэгтэй" гэдгийг онцолжээ.

ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны байнгын 7 гишүүн мөн өдрийн нээлтийн арга хэмжээнд оролцсон байна. Энэхүү семинарыг 1999 оноос эхэлж жил тутам тогтмол зохион байгуулсаар иржээ. 

\Д.Хүчитбаатар\

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100