CCTV.com Монгол > Мэдээ > Соёл урлаг, спорт

Ганьсү муж түүх соёлын дурсгалт зүйлсийг судалж хамгаалахаа эрчимжүүлж байна

02-14-2017 16:15

 Ганьсү мужийн холбогдох байгууллага нэгж саяхан тус мужийн Майжи уул болон Бинлинь хийдийн чулуун агуйнууд, мөн Бэйшикү хийд зэрэг түүх соёлын гурван том үнэт зүйлсээ Дүньхуангийн судалгааны хүрээлэнгийн удирдлагын харъяанд хамруулсан байна.

Майжи уулын чулуун агуйг 2014 онд Хятад, Казахстан, Киргиз гурван орон хамтран "Торгоны зам: Чан-Ань-Тэнгэр уулын хонгилын замын сүлжээ" нэртэй НҮБ-ын соёлын өвийн төслийн "Дэлхийн өвийн жагсаалт"-д амжилттай бүртгүүлсэн юм. Майжи уулын зэрэг гурван чулуун агуйг Дүньхуангийн судалгааны хүрээлэнгийн удирдлагын харъяанд хамруулснаар Ганьсү мужийн зүүн барууныг холбосон 6 том чулуун агуй бүгдийг уг судалгааны хүрээлэнгийн удирдлагын харъяанд хамруулжээ. Ингэснээр хамгаалж удирдах төвшин дор, мэргэжлийн боловсон хүчин дутмаг зэрэг асуудлыг үр ашигтай зохицуулах болно.

Эх сурвалжийн дагуу, ирээдүйд Дүньхуангийн судалгааны хүрээлэн нь өндөр төвшин бүхий мэргэжлийн баг, тэргүүний үзэл баримтлал болон олон улсын дэвшилтэт техникт түшиглэн, 10-15 жилийн хугацаа зарцуулж, чулуун агуйн соёлыг хамгаалж дэлгэрүүлэх ажлаа эрчимжүүлж, олон улс дахь нэр нөлөөгөө улам тэлэх юм байна.

\Д.Хүчитбаатар\

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100