CCTV.com Монгол > Мэдээ > Дэлхий дахинд

Пуужин хөөргөснийг зэмлэн буруушаав

02-13-2017 10:44

12-нд БНСУ-ын ГХЯ мэдэгдэл нийтэлж, БНАСАУ мөн өдөр баллистик пуужин хөөргөснийг зэмлэн буруушааж, энэ үйлдэл нь НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн холбогдох тогтоолоос зөрчиж, Солонгосын хойг болон дэлхийн нэх тайван аюулгүй байдалд заналхийлэл учруулж байна гэв.

БНСУ-ын армийн нэгдсэн штабын газар 12-нд хэлэхдээ, Сөүлийн цагаар мөн өдрийн 7 цаг 55 минутын үеэр БНАСАУ Пёнганпук до-гийн Ванхёон орчмоос баллистик пуужин хөөргөж, Пуужин 550 км өндөрт хүрээд зүүн тэнгист 500 орчим километр зайнд туссан байна гэв.

БНСУ-ын ерөнхийлөгчийн ордон мөн өдөр үндэсний аюулгүйн хамгаалалтын хурлыг яаралтай хуралдуулж, хариу арга хэмжээний талаар судлав. Ерөнхийлөгчийн үүргийг орлон гүйцэтгэж буй БНСУ-ын ерөнхий сайд Хуан Кёо Ан уг хэргийн талаар хэлэхдээ, засгийн газар Олон улсын хамтын нийгэмлэгтэй сайтар хамтран ажиллаж, БНАСАУ-д шаардлага бүхий шийтгэл онооно гэв.

\Урьхан\

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
860010-1116160100