CCTV.com Монгол > Мэдээ > Соёл урлаг, спорт

"Гугун буюу Хааны ордны лекц" 100 дахь лекцээ хүргэлээ

02-13-2017 13:31

 Үзэгч олныхоо сэтгэлд ихээхэн нэр нөлөөтэй бууж чадсан "Гугун буюу Хааны ордны лекц" өчигдөр 100 дахь лекцээ толилууллаа. Бээжин дэх " Гугун ордон" буюу эртний хааны ордны музейн захирал Шань Жи Шян "Хааны ордны музейн төрх байдал" сэдвээр лекц уншжээ. Тус музейн илтгэлийн тэнхимийн ахуй талбайд үзэгчид зайгүй дүүрэн байлаа. Лекц хийх мэдээллийг нийтэлсний даруйд зургаахан минутын дотор үзэгчдийн суудлын бүх захиалга дууссан байна. Ийм байдалд музейгийнхан лекц сонсох "суудалгүй тасалбар" яаралтай нэмж, лекц сонсохыг хүссэн үзэгчдийнхээ хүсэлтийг газардуулсангүй.

Сүүлийн 4 жил гаруйн хугацаанд нийгэм нийтэд үнэ төлбөргүй нээсэн "Гугун буюу Хааны ордны лекц" нийт 99 удаагийн лекц хийжээ. Лекцүүд Хааны ордны холбоотой сэдвээр өрнөж, голдуу эртний барилга цогцолбор, соёлын өвийн судалгаа, Мин Чингийн түүх, соёлын өвийг шинжлэх ухаанчаар хамгаалах, биет бус соёлын өвийн хамгаалалт зэрэг олон хүрээг хамарсан бөгөөд давхардсан тоогоор нийт 10 мянган хүн лекцтэй танилцсан байна. "Хааны ордны лекц"-ийг анх эхлүүлснээс хойш тус музейн 11 салбарын 65 мэргэжилтэн судлаач болон гаднаас 3 мэргэжилтнийг урьж лекц уншуулжээ. Эдгээр эрдэмтэн мэргэжилтнүүд өөр өөр мэргэжил, өөр өөр хараа зогсцоос Хааны ордны соёлын баялаг санг, түүнчлэн тэдний өөрсдийн ажлын тухай үнэн бодит сэтгэгдлүүд, хамгийн сүүлийн үеийн судалгааны бүтээлүүдийг бүх талаар танилцуулсан байна.

 

\Уртнасан\

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ
860010-1116160100