CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Бээжин, Тяньжинь, Хэбэйгийн зам харилцааг уялдуулан нэгтгэх явцад олон амжилт гаргав

02-13-2017 10:29

 Сурвалжлагч Хэбэй мужийн зам тээврийн газраас мэдээлснээр: 2016 оноос хойш Хэбэй муж, Бээжин, Тяньжиньтай холбогдох зам харилцааг идэвхтэй байгуулж, бүсүүдийг уялдуулан хөгжүүлж, зам харилцааг уялдуулан нэгтгэх үйл явц эн тэргүүнд шинэ амжилт гаргасан байна.

Авто замын хувьд, Тай Шиншань хурдны зам, Яньчүн хурдны зам зэргийн хяналтын барилга эхэлж, нийслэлийн эргэн тойрны хурдны авто замын Хэбэй муж дахь бүх шугам ашиглалтад оржээ. Боомтын хувьд, Тяньжинь, Хэбэйгийн боомтын хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурж, Бөхай, Тяньжинь, Хэбэйгийн боомтын хөрөнгө оруулалт хөгжлийн хязгаарлагдмал компаниас Тяньжинь боомтын өмнөд хэсэг дэх хөлөг онгоцны зогсоол, Хуан Хуа боомтын чингэлгийн зогсоолыг худалдан авах явдалд бодит ахиц болов.

Иргэний агаарын тээврийн хувьд, Иргэний агаарын тээврийн үндэсний газраас "Бээжин, Тяньжинь, Хэбэйгийн иргэний агаарын тээврийг уялдуулан хөгжүүлэхийг урагшлуулах тухай санал"-ыг батлав. Бээжингийн онгоцны шинэ буудлын Хэбэй дэх нүүлгэн нураах ажлыг бүх талаар хийж гүйцэтгэжээ. Эргэн тойрны ерөнхийлсөн зам тээврийн системийн бүтээн байгуулалт түргэн ахив. Тээврийн үйлчилгээний хувьд, автобусны "нэг карт"-ын үйлчилгээг урьдчилан биелүүлж, муж доторх автобусны 643 шугам, 12 мянга гаруй автобус Бээжин, Тяньжиньтай хамт нэг картны үйлчилгээг биелүүлжээ.

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100