CCTV.com Монгол > Мэдээ > Дэлхий дахинд

Хятадын шинэ эрчим хүчний авто машины хөгжил дэлхийд тэргүүлж байна

02-10-2017 10:16

 Хятадын авто машин аж үйлдвэрийн нийгэмлэгээс 9-нд мэдээлснээр, 2016 онд Хятад улс шинэ эрчим хүчний авто машины дэлхийн зах зээлд тэргүүлсээр байна гэжээ.

Мэдээллийн эх сурвалжаас үзвэл, 2016 онд Хятадын шинэ эрчим хүчний авто машины үйлдвэрлэл 500 мянгаас давж, 50%-иар нэмэгдэж, шинэ эрчим хүчний борлуулалт авто машины борлуулалтын нийт хэмжээний 1.8%-ийг эзэлж, 1 сая шинэ эрчим хүчний авто машин үйлдвэрлэжээ. Хятадын шинэ эрчим хүчний авто машины жилийн борлуулалтын хэмжээ дэлхийн 40%-ийг эзэлж, нийт хэмжээгээрээ ч дэлхийд тэргүүлсээр байна. Үүний зэрэгцээ 2016 оны 12-р сар гэхэд Хятадын олон нийтийн цэнэглэгч төхөөрөмжийн ашиглалтад орсон хэмжээ 150-д хүрч, 2015 оныхоос 2 гаруй дахинаар нэмэгдэж, Хятад улс цэнэглэгч төхөөрөмжөөрөө хамгийн хурдан хөгжилтэй орон боллоо.

/Баатар орчуулав/

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ
860010-1116160100