CCTV.com Монгол > Зургаар өгүүлэхүй > Энтертаймент

Дэлхийн анхны мөсөн музей үүдээ нээлээ

02-10-2017 14:12

Энэ сарын 4-ны өдөр ОХУ-ын Байгаль нуурын хөвөөнд орших дэлхийн анхны мөсөн музей үйлчлүүлэгчдээ хүлээн авсан байна. Уг музей нь 420 хэсэг мөснөөс бүтсэн бөгөөд эдгээр мөсөн дээр дэлхийн өнцөг булан бүрт амьдарч буй хүмүүс өөрсдийн хүсэл мөрөөдлөө бичсэн аж. Хүмүүс голчлон аз жаргал эрүүл энх, амар амгаланг ирээдүйгээс хүсэн шивнэсэн бол мөн эх дэлхий тэрдундаа Байгал далайг цэвэр тунгалагаараа өнө мөнх давалгаалан байхыг хүсэн ерөөсөн бичээс ч цөөнгүй байжээ. Музейд буй мөсөн дээрх энэхүү хүсэл мөрөөдлийн бичээс нь олон орны хэлээр бичигдсэнээрээ мөн онцлог юм. Тус музей хаврын ур орох үе буюу 4-р сар хүртэл ажиллаж гэнэ.

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mn.cctv.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100