CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Ши Жиньпин Дональд Трамптай утсаар ярив

02-10-2017 16:31

2-р сарын 10-нд Хятад улсын дарга Ши Жиньпин АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамптай утсаар ярьжээ.

Ши Жиньпин, Дональд Трампыг албан ёсоор Америкийн ерөнхийлөгч болсонд баяр хүргээд, Дональд Трамп 2-р сарын 8-нд захиа ирүүлж Өлзийт боовны баяр ба Хятадын билгийн тооллын тахиа жилийн сар шинийн баяраар Хятадын ард түмэнд баярын мэндчилгээ дэвшүүлсэн явдалд талархал илэрхийлж, Дональд Трамп Хятад, Америкийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, Хятад, Америк хоёр орон, мөн олон улсын хамтын нийгэмлэгт үр өгөөж өгөх бүтээлч, хоёр талт харилцаа болгон хөгжүүлэхийн тулд хичээн зүтгэхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн явдлыг өндрөөр үнэлэн сайшаажээ.

Дональд Трамп үүнд хариу талархал илэрхийлээд, Ши Жиньпин дарга болон Хятадын ард түмэнд дахин баярын мэндчилгээ дэвшүүлэв.
Ши Жиньпин: Ерөнхийлөгч та албан тушаалаа авснаас хойш Хятад, Америк хоёр талын хамтаар сонирхож буй асуудлаар нягт харилцаа холбоотой ажиллалаа. Ээдрээ ихтэй өнөөгийн олон улсын төлөв байдал, тасралтгүй гарч байгаа олон зүйлийн сорилтод хандан Хятад, Америк хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхийн зайлшгүй, тулгамдсан шаардлага улам нэмэгдэж байна. Хятад, Америк хоёр орны хөгжил харилцан түшилцэж, харилцан бие биенээ ахиулах бүрэн боломжтой бөгөөд хоёр тал маш сайн хамтын ажиллагааны түнш болох бүрэн бололцоотой. Хятад, Америкийн харилцааг сайтар хөгжүүлэх нь хоёр орны ард түмний язгуур ашиг сонирхолд нийцнэ. Хятад Америк хоёр их гүрний дэлхий нийтэд хандах ёстой үүрэг хариуцлагад ч нийцнэ. Хятадын тал дэлхийн улс орнуудтай эв найрамдалтай харилцах, хамтран ажиллаж хамт амжилтад хүрэхийн тулд идэвхтэй хичээн зүтгэх болно. Америкийн талтай худалдаа эдийн засаг, хөрөнгө оруулалт, шинжлэх ухаан технологи, эрчим хүч, хүмүүнлэг, дэд бүтцийн бүтээн байгуулалт зэрэг салбарт харилцан ашигтай хамтран ажиллаж, олон улсын, бүс нутгийн үйл хэргээр харилцаа холбоо, зохицуулалтаа чангатгаж, дэлхийн энх тайван, тогтвортой байдлыг хамтдаа хамгаалахад бид бэлэн байна гэж онцлов.

Дональд Трамп: Ши Жиньпин даргатай утсаар ярьсандаа баяртай байна. Америк Хятад дээд зиндааны харилцаа холбоогоо хадгалах нь маш чухал. Албан тушаалаа авснаас хойш хоёр тал нягт харилцаа холбоотой болсон явдалд би сэтгэл хангалуун байна. Би Хятад улсын хөгжлийн түүхэн чанартай ололт амжилтаар бахархдаг. Америк, Хятадын харилцааг хөгжүүлэх явдлыг Америкийн ард түмэн өргөнөөр дэмждэг. Америк Хятад хамтын ажиллагааны түншийн хувьд хамтдаа хичээн зүтгэж, бидний хоёр талт харилцаа түүхийн шинэ өндөрлөгт хүрэхийг ахиулна гэдэгт би эргэлзэхгүй байна. Хоёр орны худалдаа эдийн засаг, хөрөнгө оруулалт зэрэг салбарууд, олон улсын үйл хэрэгт харилцан ашигтай хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхийн тулд Америкийн тал хичээн зүтгэнэ гэв.

Дональд Трамп: Америкийн засгийн газрын хэрэгжүүлж байгаа нэг Хятад улсын бодлого тун чухал гэдгийг би гүйцэд ойлгосон бөгөөд Америкийн засгийн газар нэг Хятад улсын бодлогоо баримтлан хэрэгжүүлнэ хэмээн онцлов.

Дональд Трамп Америкийн засгийн газар нэг Хятад улсын бодлого баримтлахыг онцолсон явдлыг Ши Жиньпин сайшаагаад, нэг Хятад улсын зарчим бол Хятад, Америкийн харилцааны улс төрийн үндэс суурь юм. Хятадын тал Америкийн талтай хамт хичээн зүтгэж, харилцаа холбоогоо эрчимжүүлэн, хамтын ажиллагаагаа өргөтгөн, Хятад, Америкийн харилцаа эрүүл тогтвортой хөгжиж, улам баялаг үр дүнд хүрэхийг урагшлуулж, хоёр орны ард түмэн, хүн төрөлхтөнд үр ашиг хүртээхэд бэлэн байна гэжээ.

Нягт харилцаа холбоотой байж, хамтаар сонирхож буй асуудлаар цаг тухайд нь санал бодлоо солилцон, олон салбарын харилцаа, хамтын ажиллагааг нэмэгдүүлэхийг хоёр орны төрийн тэргүүн санал нэгтэй зөвшөөрсөн бөгөөд ойрын ирээдүйд уулзаж ярилцахыг хүссэн байна.

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100