CCTV.com Монгол > Мэдээ > онцлох

Өмнөд Солонгосын Lotte корпорацын Хятад дахь үйл ажиллагааг зогсоосон талаар хариу өгөв

02-09-2017 11:18

 8-нд Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Лү Кан Өмнөд Солонгосын Lotte корпорацын Шэнь-Ян дахь үйл ажиллагааг зогсоосон талаар хариу өгсөн байна.
  
Хятадын холбогдох салбар уг корпорацын Шэнь-Ян дэх нэг тэрбум ам.долларын үнэ бүхий газар эдэлбэрийн төслийн үйл ажиллагааг зогсоосон гэнэ, учир шалтгаан нь юу вэ? Энэ нь Өмнөд Солонгос "THAAD" систем байрлуулахтай холбоотой юу? гэсэн сэтгүүлчийн асуултад Лү Кан: Таны дурдсан бодит төслийн тухай би мэдэхгүй гэжээ.
  
Тэрээр: Зарчмын хувьд, Хятадын тал гадаадын аж ахуйн нэгжийн Хятадад хөрөнгө оруулан ажил төрөл эрхлэхийг сайшаах бөгөөд холбогдох аж ахуйн нэгж ч Хятадад хуулийн дагуу үйл ажиллагаа явуулахыг шаарддаг гэжээ.
 
"THAAD" системийн асуудалд, Америк Өмнөд Солонгост тус системийг байрлуулахыг эрс эсэргүүцэж буй Хятадын талын байр суурь өөрчлөгдөөгүй гэж тэрээр онцолжээ.   \Ренчинсоо\
  

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ
860010-1116160100