CCTV.com Монгол > Мэдээ > Дэлхий дахинд

Улаан загалмайн олон улсын зөвлөлийн 6 ажилтанг хөнөөжээ

02-09-2017 14:34

8-нд Кабул хотноо Улаан загалмайн олон улсын зөвлөлийн Афганистанд суугаа байгууллагын хэвлэлийн төлөөлөгч: Тус байгууллагын 6 ажилтныг Афганистаны хойд нутгийн Жаузжан мужид зэвсэгт этгээдүүд хөнөөсөн гэжээ.

Энэ хэргийн талаар Жаузжан мужийн албаны хүн хэлэхдээ, мөн өдрийн 10 цагийн үеэр хэт даврагч "Исламын улс" бүлэглэлийн зэвсэгт этгээд Улаан загалмайн олон улсын зөвлөлийн 8 хүнийг барьцаалж, 6 хүнийг хөнөөж, 2 хүнийг саатуулаад өнөөг хүртэл сураггүй байна гэсэн юм.

Хөнөөгдсөн бүх хүн Афганистаны иргэн юм. Цагдаагийнхан барьцаалагдсан 2 хүнийг аварч, террорист этгээдийг хатуу шийтгэхээр даруй арга хэмжээ авчээ.

"Исламын улс" бүлэглэл энэ талаар хариу өгөөгүй байна.                                   \Урьхан\

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100