CCTV.com Монгол > Мэдээ > онцлох

Хилийн шалгалтын үеэр гадаадын иргэдийн хурууны хээг үлдээнэ

02-09-2017 16:58

 Хилээр нэвтрэх ажлын удирдлагыг чангатгах зорилгоор "БНХАУ-ын хилээр шалган нэвтрэх удирдлагын хууль"-ийн холбогдох тогтоолоор Нийгмийг аюулаас хамгаалах яам хилээр нэвтэрсэн гадаадын иргэдийн хурууны хээ зэрэг хүний биеийн биологийн ялган таних мэдээллийг үлдээхээр шийдэв.

 Нийгмийг аюулаас хамгаалах яамны сүүлийн үед гаргасан мэдэгдлийн дагуу, 2017 онд Хятадын хилийн шалгалтын байгууллага боомтоор орж ирсэн 14-70 насны гадаадын иргэдийн хурууны хээг үлдээнэ. Дипломат паспорттай юм уу, адил тэгш хөнгөлөлттэй бодлогод хамаарагдах нөхцөлд хурууны хээ үлдээх шаардлагагүй. 2-р сарын 10-наас Шэньжэний онгоц буудал зэрэг боомтод туршин хэрэгжүүлж, цаашид шат дараалалтай дэлгэрүүлэх болно.   \Урьхан\

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mn.cctv.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100