CCTV.com Монгол > Мэдээ > Соёл урлаг, спорт

Дэлхийн Оюутнуудын өвлийн олимпын 28-р наадам өндөрлөжээ

02-09-2017 14:03

 8-нд Алма-Ата хотноо Дэлхийн Оюутнуудын өвлийн олимпын 28-р наадам өндөрлөлөө. Орос, Казахстан, БНСУ медалийн тоогоор эхний гуравт орж, Хятадын баг тамирчид 4 алт, 4 мөнгө, 2 хүрэл медалийн амжилтаар 6 дугаар байранд орсон байна.
Энэ удаагийн өвлийн олимпын наадмаар нийт 12 их төрлийн 85 салбар тэмцээн зохион байгуулсан бол Хятад улс 119 тамирчнаа 10 их төрлийн тэмцээнд оролцуулжээ.
 Дараагийн ээлжийн Дэлхийн оюутнуудын өвлийн олимпын 29-р наадмыг 2019 оны 3-р сард Оросын Красноярск хотод зохион байгуулна.       /Д.Хүчитбаатар/

 

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ
860010-1116160100