CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Хятад улсын дэлхий нийтэд үзүүлэх үр нөлөөг ярив

02-08-2017 11:33

 7-нд, Канберрад Хятадын ГХЯ-ны сайд Ван И Австралийн гадаад хэргийн сайд Жолие Бишоптой Хятад, Австралийн гадаад харилцаа, стратегийн 4 дэх яриа хэлцэл хийсний дараа хамтдаа сэтгүүлчидтэй уулзжээ.

 Өнөөгийн олон улсын байдалд тодорхой бус хүчин зүйл нэмэгдэж байна. Үүнд Хятад улс удирдах үүрэг гүйцэтгэнэ гэж олон нийт үзэж байгаа зэрэг асуудалд холбогдуулан Ван И хэлэхдээ: Эдүгээ олон улсын байдал янз бүрийн тодорхой бус хүчин зүйлтэй тулгарч байна. Хятад улсын гаргах хүчин зүтгэлийг талууд анхааралдаа авч байгаа нь олон улсын хамтын нийгэмлэг Хятад улсад итгэл найдвар тавьж буйг харууллаа. Өнгөрсөн сард, Ши Жиньпин дарга Давосын Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад оролцож, Женев дэх НҮБ-ын төв байранд чухал илтгэл тавьсан нь Хятадын байр суурийг бүх талаар тодорхойлж, Хятадын төслийг дэвшүүлэн, дэлхийн олон орноос өндөр үнэлгээ авсан юм гэжээ.
 

Хятад улс зорилготойгоор хэн нэгийг удирдах юм уу хэн нэгийг орлохгүй. Дэлхий ертөнцийн үйл хэрэг бүхнийг олуулаа хамтдаа зөвшилцөх ёстой. Олон улсын дүрэм журмыг ч улс орнууд хамтдаа тогтоох ёстой гэжээ.   

                                                                \Ренчинсоо\

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100