CCTV.com Монгол > Мэдээ > Дэлхий дахинд

Жилд 6 сая хүн тамхинаас болж амиа алдаж байна

02-07-2017 11:33

 Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага саяхан "Тамхи болон түүнийг тогтоон барих эдийн засгийн ухаан" хэмээх судалгааны тайлан нийтэлж тэмдэглэхдээ, дэлхийн хэмжээнд жилд 6 сая хүн тамхи татсанаас болж амиа алдаж байна. Урьдчилан тооцоолсноор 2030 он гэхэд энэ тоо дахин 1/3 хувиар нэмэгдэх төлөвтэй. Өдгөө дэлхийн хэмжээнд 1 тэрбум 100 сая гаруй тамхи татдагаас 80 хувь нь орлого багатай юм уу дунд зэргийн орлоготой улс оронд амьдарч байна гэжээ.

 Эх сурвалжийн дагуу, тамхи татахыг хориглох нь ДЭМБ удаан чанартай халдварт бус өвчин тахлаас сэргийлэх чухал арга барилын нэг бөгөөд зүрх судасны өвчин, хорт хавдар, удаан чанартай уушгины замын бөглөрөл, чихрийн шижин өвчин зэргийн улмаас жилд бараг 16 сая хүн 70 нас хүрэлгүй нас барж байна.

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100