CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

2020 он гэхэд ӨМӨЗО 900 гаруй аж ахуйн нэгжийг гадагш гаргана

02-07-2017 11:44

 Сүүлийн өдрүүдэд, ӨМӨЗО-ны захиргааны алба "ӨМӨЗО-ны ардын захиргааны албанаас аж ахуйн нэгжийг дэмжин, хилийн чанадад гарч ажил төрөл эрхлэх удирдамжийн тухай санал" нийтэлжээ. "Санал"-д: "13-р таван жилийн төлөвлөгөө" -ний хугацаанд, бүх орны гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээг жилд дунджаар 15 хувиар өсгөж, 2020 он гэхэд, бүх орны гадаадын бодит хөрөнгө оруулалтын хэмжээг 5 тэрбум ам.долларт хүргэж, бүх орны "гадагш гарч" ажил төрөл эрхлэх аж ахуйн нэгжийн тоог 900-д хүргэх зорилт тавин ажиллана гэж дурджээ.

 Орос, Монгол зэрэг хөрш орнуудтай тогтоосон дэд бүтцийн түншлэлийн бүтээн байгуулалтыг ахиулж, хилийн чанадын эрчим хүч, нөөцийн хамтын ажиллагааг хөгжүүлэн, давуу аж үйлдвэрлэлийн хөгжлийг ахиулж, хилийн чанадын судалгаа шинжилгээний хамтын ажиллагааг эрчимжүүлэх зэрэг аж ахуйн нэгжийн хилийн чанадад гарч ажил төрөл эрхлэх чухал үүргийг дэмжинэ гэж уг "санал"-д тодорхойлжээ. \Ренчинсоо\

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100