CCTV.com Монгол > Мэдээ > онцлох

Өмнөд Хятадын тэнгисийн орнуудын хамтын ашиг сонирхлыг хүндэтгэхийг хүсэв

02-07-2017 10:09

 Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Лү Кан 6-нд хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, Хятад улс болон өмнөд Хятадын тэнгисийн эргэн тойрны орнуудын хамтын хүчин чармайлт дор өмнөд Хятадын тэнгисийн асуудал хэвийн байдалдаа оров. Энэ нь тус бүс нутгийн орнуудын хамтын ашиг сонирхолд нийцэх юм. Бусад улс орон эдгээр орнуудын хамтын ашиг сонирхол, хүсэл эрмэлзлийг хүндэтгэхийг хүсэж байна гэжээ.

Өмнөд Хятадын тэнгисийн бүс нутагт томоохон хэмжээний цэргийн ажиллагаа явуулах шаардлагагүй гэж тун саяхан Америкийн Батлан хамгаалахын сайд Жемс Маттис Японд айлчлах үеэр хэлсэн юм. Гэхдээ тэрээр өмнөд Хятадын тэнгисийн асуудлаарх Хятад улсын зарим үйлдэл бүс нутгийн орнуудын харилцан итгэлцлийг хохироож байна гэв. Үүнтэй холбогдуулан Лү Кан хэлэхдээ, өмнөд Хятадын тэнгисийн асуудлаарх Хятад улсын байр суурь маш тодорхой, зарим асуудлыг дипломат харилцаагаар зохицуулах нь зүйтэй гэсэн байна.

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
860010-1116160100