CCTV.com Монгол > Мэдээ > Соёл урлаг, спорт

Криштиан Роналдо спортын оддын орлогын жагсаалтыг тэргүүлэв

02-06-2017 10:10

 "Форбес" сэтгүүлийн саяхан нийтэлсэн 2016 оны спортын оддын орлогын жагсаалтад Португалийн эрэгтэй хөл бөмбөгийн багийн ахлагч, Реал Мадридын од Криштиан Роналдо 81.8 сая еврогоор спортын оддын орлогын жагсаалтыг тэргүүлсэн байна.

"Форбес"-т тэмдэглэснээр, 2016 онд Криштиан Роналдогийн жилийн цалин, урамшуулал 52.1 сая евро байснаас гадна, худалдааны ивээн тэтгэлэг зэрэг нь 29.7 сая еврод хүрчээ. Мөн тэрээр пүүз, тоглоом, бугуйн цаг, шампунь зэрэг нэрт брэндийн бизнесийн төлөөлөгч бөгөөд хувь хүнийCR7 брэнд нь зочид буудал, музей, хувцас, гэр ахуйн бараа зэрэг олон салбарт нэвтэрсэн байна.

Спортын оддын орлогын жагсаалтад Барселоны од Лео Месси хоёрдугаар байранд орж, 2016 оны нийт орлого нь 75.6 сая евро болсон байна.
                                                                                                \Навч\

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ
860010-1116160100