Хоолны сав суулгаа зөв сонгохуй
02-06-2017 16:18
Түүхий буюу боловсруулаагүй жимс нь чанасан хоолноос олон давуу талтай байдаг. Хоолыг чанаж болгохдоо хөнгөн цагаан , бүрмэл металл савыг бус харин ширмэн, ган төмөр савыг сонгох хэрэгтэй гэнэ. Хөнгөн цагаан саванд хоол чанахад хортой урвал үүсч ходоодны шүүсийг саармагжуулан хүчилэг бий болгох муу нөлөөтэй. Түүнчлэн биед шингэсэн хөнгөн цагаан нь тархи мэдрэлийн эрхтнүүдэд ачаалал өгдөг байна. Үүнээс альцгеймерийн өвчин үүсдэг гэж үздэг. Мөн зориулалтын бус, чанар муутай металл тогооны балнаас хүний биед хорт бодос үүсч цаашилбал цусаар таран хордуулах аюултай. Иймээс хоолны сав суулгаа зөв сонгоорой.