CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Америкийн шийдвэрт Хятад улс дургүйцлээ илэрхийлэв

02-06-2017 09:59

 Саяхан АНУ Хятадын ган бүтээгдэхүүнд "Хямдаар борлуулахын эсрэг болон нөхөн олговрын эсрэг" хийсэн шалгалтын эцсийн шийдвэрийг гаргав. Үүнтэй холбогдуулан Хятадын Худалдааны яам дургүйцлээ илэрхийлэхийн зэрэгцээ аж ахуйн нэгжийн зүй ёсны эрх ашгийг хамгаалахын тулд шаардлагатай арга хэмжээ авна гэж хэллээ.

Вашингтоны цагаар 2-р сарын 2-нд Америкийн Худалдааны яам Хятадын зэвэрдэггүй ган хавтанд хямдаар борлуулахын эсрэг болон нөхөн олговрын эсрэг хийсэн шалгалтын эцсийн шийдвэрийг гаргаж, Хятадын аж ахуйн нэгжийн хямдаар борлуулахын эсрэг татвар болон нөхөн олговрын эсрэг татварыг тус бүр 63.86-76.64 ба 75.6-190.71 хувь гэж тогтоосон байна.
  
Хятадын Худалдааны яамны албаны хүн Ван Хэжүнь, Америк холбогдох гэрч баримтыг харгалзахгүй, аж ахуйн нэгжийн албан татварын хувь хэмжээг үгүйсгэсэн нь ДХБ-ийн худалдааны маргааныг зохицуулах дүрмийг зөрчсөн явдал юм гэжээ.
                                                                                            \Навч\

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100