CCTV.com Монгол > Мэдээ > онцлох

"Хятад Австралийн аялал жуулчлалын жил" арга хэмжээ Сиднейд болов

02-06-2017 10:23

 "Хятад Австралийн аялал жуулчлалын жил-2017" нээлтийн арга хэмжээ орон нутгийн цагаар 2-р сарын 5-нд Австралийн Сиднейд зохиогдов. Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян, Австралийн ерөнхий сайд Стивен Чиобо нар нээлтийн ёслолд баярын үг илгээсэн байна.

Ли Кэчян баярын үгэндээ тэмдэглэхдээ, хүмүүнлэгийн харилцаа нь Хятад, Австралийн харилцааны хөгжлийн чухал тулгуур юм. Хятад, Австрали хоёр орны иргэдийн аялал жуулчлалын харилцаа хөгжиж, ноднин жил хоёр талдаа 2 сая жуулчид зорчсонд их баяртай байна. Хоёр орон энэхүү аялал жуулчлалын жилийн арга хэмжээг тохиолдуулан хүмүүнлэг зэрэг олон салбарын харилцаа, хамтын ажиллагааг өргөтгөн гүнзгийрүүлж, Хятад, Австралийн харилцааг бүх талаар хөгжүүлэх бат бэх суурь тавьж өгөхийг хүсэж байна гэлээ.

Стивен Чиобо: Австраль, Хятадын аялал жуулчлал хамтын ажиллагааны түншлэлийн харилцаа 20 гаруй жилд ихээхэн амжилтад хүрсэн. Хятад улс нэгэнт Австралийн хамгийн үнэ цэнэтэй аялал жуулчлалын зах зээл болж, өнгөрсөн жил Австралид аялсан Хятадын жуулчдын тоо 1.2 саяд хүрлээ. "Австрали, Хятадын аялал жуулчлалын жил" арга хэмжээ нь хоёр орны харилцааг шинэ цаг үед орсныг харуулж байна. Хоёр талын хамтын чармайлгаар Австрали, Хятад ирээдүйд хөгжлийн боломжоо хуваалцана гэдэгт итгэлтэй байна гэлээ.
                                                                     Н.Пүрэвжав

  

 

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
860010-1116160100