"Жэймс Робартын шийдвэр"-ийн хэрэгжилтийг тасалдуулах тухай Дональд Трампын Засгийн газрын ...
02-06-2017 14:50
АНУ-ын 9 дүгээр тойргийн давж заалдах шатны шүүх 5-ны үүрээр мэдэгдэл гаргаж, давж заалдах хугацаанд "Жэймс Робартын шийдвэр"-ийн хэрэгжилтийг яаралтай түр азнах тухай Хууль Зүйн Яамны шаардлагыг үгүйсгэжээ. Энэ нь хилээр орохыг хязгаарлах тухай АНУ-ын шинэ ерөнхийлөгч Дональд Трампын гарын үсэг зурсан тушаалын хэрэгжилтийг сэргээхгүй гэснийг харуулж байгаа юм.
АНУ-ын Вашингтон муж улсын баруун тойргийн холбооны орон нутгийн шүүхийн шүүгч Жэймс Робарт 3-ны өдөр Сиэтл хотноо шийдвэр гаргаж, хилээр орохыг хязгаарлах тухай Дональд Трампын тушаалын хэрэгжилтийг нийт Америкийн хэмжээнд түр азнах бөгөөд энэ шийдвэр тэр даруй хүчин төгөлдөр болсныг мэдэгджээ. АНУ-ын Хууль Зүйн Яам 4-нд давж заалдахаа албан ёсоор мэдэгдэж, Жэймс Робартын энэ шийдвэр хууль зүйн эрх мэдлээс давсан зүйл, улс орны аюулгүй байдлын үйл хэргийн талаарх ерөнхийлөгчийн зохицуулалтад хөндлөнгөөс оролцоо хийлээ гэж тэмдэглэжээ. /D/