CCTV.com Монгол > Мэдээ > Соёл урлаг, спорт

Олон нийтийн соёлын үйлчилгээг баталгаажуулах тухай хуулийг 3-р сараас эхэлж хэрэгжүүлнэ

02-04-2017 15:47

 Энэ жилийн цагаан сарын амралтын үеэр музей, дүрслэх урлагийн ордон, дурсгалын ордон зэрэг соёл урлагийн ололт амжилтыг дэлгэн үзүүлж байгаа газруудаар очиж танилцсан хүн олон байлаа. Дүүрэг, хорооллын номын санд ном унших, олон нийтийн биеийн тамирын хэрэгслээр дасгал хийх зэрэг нь ч хүмүүсийн амьдралын чухал хэсэг болжээ. Хот хөдөөгийн хүмүүст нийгэм, олон нийтийн соёлын үйлчилгээг бүрэн үзүүлэхийн төлөө "БНХАУ-ын олон нийтийн соёлын үйлчилгээг баталгаажуулах тухай хууль"-ийг 3-р сарын 1-ээс албан ёсоор хэрэгжүүлж, ард иргэдийн олон нийтийн соёлын эрх ашгаа тэнцвэртэй, системтэй эдлэхийг хуулиар баталгаажуулах гэж байна.

БХАТИХ-ын боловсрол, шинжлэх ухаан, соёл, эрүүл мэндийн комиссын соёлын албаны дарга Жү Бин хэлэхдээ: "Олон нийтийн соёлын үйлчилгээг баталгаажуулах тухай хууль"-ийг хэрэгжүүлснээр, засгийн газрын хяналт удирдлагыг улам эрчимжүүлж, олон нийтийн соёлын үйлчилгээний үндсэн стандартыг тэнцвэртэй хэрэгжүүлж, нийт иргэддээ олон нийтийн соёлын системтэй, дүрэмжсэн, шударга, тогтвортой хөгжих үйлчилгээ хангахыг баталгаажуулах юм гэжээ.

 "Мэдээжээр, олон нийтийн соёлын үйлчилгээний нэг чухал тал нь үйлчилгээг тэнцвэртэй байлгах явдал юм. 'Олон нийтийн соёлын үйлчилгээг баталгаажуулах хууль'-д: төр засгаас хувьсгалын голомт нутаг, үндэстний цөөнхүүдийн нутаг, хил хязгаар нутаг, ядуу нутгийн соёлын үйлчилгээний ажлыг дэмжих эрч хүчээ нэмж, хүүхэд, настайчууд, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, хөдөлгөөнт хүн ам, өрх толгойлсон эмэгтэйчүүд, харгалзах хүнгүй хүүхэд зэрэг эмзэг бүлгийн хүмүүсийн онцлог, хэрэгцээнд үндэслэн олон нийтийн соёлын үйлчилгээ үзүүлэх хэрэгтэй" гэж тэрээр тэмдэглэжээ.

 Хятадын олон нийтийн соёлын үйлчилгээний системд зарим талаар онцгой асуудал оршиж, анхан шатны соёлын үйлчилгээний ажлыг адил бус байгууллагууд гүйцэтгэж байгаа болохоор нөөц хүч тархай бутархай байдалтай байгааг ойлгох хэрэгтэй. Энэ асуудлыг зохицуулах талаар Хятадын Соёлын яамны сайд Лүө Шүган хэлэхдээ: СЯ-аар тэргүүлүүлсэн, ХКН-ын Төв Хорооны Суртал Ухуулгын Хэлтэс, Мэдээлэл, Хэвлэл, Радио, Телевиз, Киноны Ерөнхий Газар, Сангийн Яам, Хөгжил, Өөрчлөлтийн Үндэсний Хороо зэрэг 26 гишүүн байгууллагаас бүрдсэн олон нийтийн соёлын үйлчилгээний үндэсний системийн байгуулалтын зохицуулах хэсэг байгуулагдаж, байгууллагуудын нөөц хүчийг амжилттай нэгтгэн тохируулсан байна.

 "Энэхүү зохицуулах ажлын хэсгийн маш чухал нэг үүрэг хариуцлага бол талуудын нөөц боломжийг нэгдсэн журмаар төлөвлөх явдал болно. Тиймээс бид тусгайлан анхан шатны соёлын ерөнхийлсөн үйлчилгээний төвийн байгуулалтад холбогдуулан албан бичиг боловсруулсан. Анхан шатны ажилд суртал ухуулахын соёл, намын гишүүний боловсрол, технологи дэлгэрүүлэх, хуулийн боловсрол, биеийн тамир спорт зэрэг багтаж, урьд бие даасан байдалтай байсан бол одоо зохицуулах механизмаар дамжин соёлын ерөнхийлсөн үйлчилгээний төвд нэгтгэж, нэгдсэн журмаар төлөвлөх болно" гэжээ.

 Өдгөө, Хятад улсад төв засгийн газар, муж, хот, шянь, шян, тосгон зэрэг 6 шатны олон нийтийн соёлын үйлчилгээний системийг үндсэнд нь байгуулсан. Тосгоноор авч үзвэл үндэсний хэмжээнд тосгонуудын 2/3-т соёлын ерөнхийлсөн үйлчилгээний төв байгуулж, шян, суурин, хороолол бүрт соёлын үйлчилгээний өртөө байгуулан, хошуу шяний хэмжээнд үндсэндээ номын сан, соёлын ордонтой болж, хотууд бүгд номын сан, соёлын ордон, музейтэй болсон. Харин Хятадын олон нийтийн соёлын үйлчилгээний систем нь мөн л бүс нутгийн хөгжил, хот хөдөөгийн хөгжил, олон нийтийн хөгжил тэнцвэргүй байх зэрэг асуудалтай тулгарч байна. Үүнд чиглүүлэн Хятадын Соёлын яамны сайд Лүө Шүган хэлэхдээ: Дараагийн шатны ажлын гол талыг иргэдийн соёлын үндсэн эрх ашгийг баталгаажуулахад тавьж, олон нийтийн соёлын үйлчилгээний системийн үр өгөөжийг иргэн нэг бүрт хүртээнэ гэв.

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100