CCTV.com Монгол > Мэдээ > Дэлхий дахинд

Иранд шинэ хориг тавихаа Америк мэдэгдлээ

02-04-2017 11:13

Иран улс сүүлийн үед пуужин туршин хөөргөсөн болон "терроризмыг дэмжсэн" үйл ажиллагаанд нь хариу тусгал болгон, тус орны нэг бүлэг хувь хүн болон байгууллага нэгжид чиглүүлэн шинэ ээлжийн хориг арга хэмжээ хэрэгжүүлэх болсноо Америкийн Сангийн яам 3-нд мэдэгдлээ.

Мөн өдөр Америкийн Сангийн яамны нийтэлсэн мэдэгдэлд, шинэ ээлжийн хориг арга хэмжээнд Ираны баллистик пуужингийн төлөвлөгөө болон Ираны Исламын хувьсгалын армийн харьяа "Аль-Кудс бригад"-д дэмжлэг үзүүлсэн хувь хүн болон байгууллага нэгжийг хамарсан. Эдгээр хувь хүн болон байгууллага нэгжийн Америк дахь эд хөрөнгийг царцааж, Америкийн иргэн тэдэнтэй бизнесийн хэлхээ холбоотой байхыг хориглоно гэжээ.

Америкийн Сангийн яамны албан тушаалтан Жон Смит мэдэгдэлдээ, Иран "терроризмыг дэмжих"-ийн зэрэгцээ баллистик пуужин туршин хөөргөсөн нь Америк болон Америкийн түншүүдэд заналхийлэл учруулсан болохоор эдийн засгийн салбарыг хамарсан хориг арга хэмжээг үргэлжлэн хэрэгжүүлэх болно гэжээ.

Ираны ГХЯ 3-нд мэдэгдэл гаргаж, Америк пуужин туршин хөөргөсөн гэдгээр шалтаг болгож, Иранд хориг тавихыг эсэргүүцсэн байна. Мэдэгдэлд, Америк пуужин хөөргөсөн гэдгээр шалтаг болгож, Ираны хэсэг хувь хүн болон байгууллага нэгжийг хоригийн жагсаалтад хамруулж байгаа нь холбогдох амлалтаасаа няцаж, Ираны цөмийн асуудлаарх бүх талын хэлэлцээрийн зориг санаанаас зөрчсөн хэрэг юм гэжээ.   \Д.Хүчитбаатар\

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
860010-1116160100