CCTV.com Монгол > Мэдээ > Дэлхий дахинд

Хятад, Америк харилцан ашигтайгаар хамтдаа амжилтад хүрэх ёстой

02-03-2017 10:13

1-нд Хятадаас АНУ-д суугаа элчин сайд Цүй Тянькай, Хятад, Америк хоёр орон тэг нийлбэрийн тоглоом ба хүйтэн дайны сэтгэхүйг орхиж, хамтын ажиллагааны явцад харилцан ашиг хүртэх, хамтдаа амжилтад хүрэхийг зорих ёстой гэжээ.

Хятадаас АНУ-д суугаа элчин сайдын яамны 1-нд зохиосон "2017 оны баясгалант сар шинэ- Хятадын соёлын үдэш" арга хэмжээнд Цүй Тянькай хүрэлцэн ирсэн 200 гаруй зочдод хандан хэлсэн үгэндээ, "зөрчилдөхгүй, сөргөлдөхгүй, харилцан хүндэтгэх, хамтран ажиллаж хамтдаа амжилтад хүрэх нь хоёр тал үргэлжлүүлэн хүндэтгэн журамлах ёстой удирдамж зарчим юм" гэжээ.

Тэрбээр: "Ямарваа хүндрэл бэрхшээл, сорилт тулгарсан тохиолдолд, хоёр тал ямагт хамтын ажиллагаа, зөрчил сөргөлдөөний бус арга хэлбэрээр хамтдаа хандах ёстой" гэж онцолсон байна.
Цүй Тянькай: Соёлын солилцоо харилцан бие биенийхээ соёлын тухай ойлголтыг нэмэгдүүлэхэд тустай, ард түмэн хоорондын зайг ойртуулдаг гэв.

Арга хэмжээ болсон танхимд Бээжингийн биет бус соёлын өвийн олон урчууд зочдод Хятадын уламжлалт ур мэргэжил, цаасан хайлчилбар зэрэг гар урлалыг толилуулсан нь гадаадын үзэгчдэд ихээхэн таашаагдсан юм.
Америкийн ерөнхийлөгч Дональд Трампын охин Иванка Трамп бага охиноо дагуулан арга хэмжээнд оролцов.
Э

нэ удаагийн арга хэмжээ бол Хятад улсын элчин сайдын яамнаас зохион байгуулсан Хятадын сар шинийн баярын үйл ажиллагааны нэг. Энэ удаад Америкт очсон урчууд, жүжигчид 4-нд Вашингтоны Кеннеди урлагийн төвд Америкийн үзэгчдэд Хятадын уламжлалт соёлоос танилцуулах болно.
                    \Уртнасан.\

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
860010-1116160100