CCTV.com Монгол > Мэдээ > Дэлхий дахинд

Пак Гын Хэ-г "Соёлын салбарын хар жагсаалт" гаргахад оролцсон гэж сэжиглэж байна

02-02-2017 10:42

 31-нд БНСУ-ын хэвлэл мэдээллийнхэн "Дотнын хүмүүсээ төрийн хэрэгт оролцуулсан" хэргийг тусгай шалгах хэсгийн албан заргын бичгээс эш татаж мэдээлэхдээ, тусгай шалгах хэсгээс ерөнхийлөгч Пак Гын Хэ "Соёлын салбарын хар жагсаалт" гаргахад оролцсоныг нотолсон гэжээ.

Тусгай шалгах хэсгийн шалгаснаас үзвэл, Пак Гын Хэ 2013 оны 9-р сард Чинвадегийн ахлах нарийн бичгийн дарга нарын хуралд, зүүний үзэлтэй соёлын зүтгэтнүүдийн асуудал олон бий гэж байсан юм. Чинваде "Соёлын салбарын хар жагсаалт"-ыг боловсруулсан бөгөөд энэ жагсаалтад орсон хүмүүсийг засгийн газраас санхүүжүүлсэн арга хэмжээ юм уу холбогдох арга хэмжээнд оролцохыг нь хориглохыг Соёл спортын яаманд шаардсан гэж тусгай шалгах хэсэг сэжиглэж байна. Пак Гын Хэ далдуур оролцож, хар жагсаалтыг эсэргүүцэгч Соёл спортын яамны Лю Чюнлон зэрэг олон албан тушаалтныг тушаалаас нь хөнгөлсөн юм уу огцруулжээ.

Пак Гын Хэ хэд хоногийн өмнө сүлжээний TV-д ярилцлага өгөхдөө, Чюнвадегийн гаргасан "Соёлын салбарын хар жагсаалт" хэмээх хэргийг би огт мэдэхгүй гэсэн бөгөөд "Дотны хүнээ төрийн хэрэгт оролцуулсан " хэмээх явдал нь худлаа гэжээ.

Пак Гын Хэ-гийн туслах нь 31-нд хэлэхдээ, Пак Гын Хэ болон тусгай шалгах хэсэг хоорондоо шалгах цаг, газрын асуудлыг зөвшилцөж байна. Одоохондоо шалгах газрын талаар зөрөөтэй байгаа гэжээ. Тусгай шалгах хэсгийнхэн 2-р сарын эхээр Пак Гын Хэ-тэй нүүрэлдэж шалгана гэжээ.

Эх сурвалжийн мэдээлснээр, Пак Гын Хэ Чюнваде ордонд сар шинийн амралтаа өнгөрүүлж, тусгай шалгах хэсэг болон үндсэн хуулийн цэцээс ерөнхийлөгчид ял тулгах хэргийг шийдвэрлэхэд бэлтгэж байна.

\Сарантуяа\

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100