CCTV.com Монгол > Мэдээ > Соёл урлаг, спорт

Хятадын тамирчид хоёр алтан медаль авлаа

02-01-2017 17:38

 Казахстаны Алма-Атад нээгдсэн Дэлхийн оюутнуудын өвлийн спортын 28-р наадмын эхний өдрийн тэмцээнүүд 30-ны өдөр явагдлаа. Хятадын баг наадмын анхны өдрөө цанын чөлөөт харайлтын эрэгтэй, эмэгтэй төрлөөр хоёр алтан медаль авсан байна.

Шэньянгийн биеийн тамирын их сургуулийн тамирчин Жу Ин-ин Хятадын баг тамирчдад энэ удаагийн наадмаас анхны алтан медалийг авчирч, цанын чөлөөт харайлтын эмэгтэйчүүдийн төрлийн финалд тэрбээр 64.09 хувийн оноогоор зохион байгуулагч орны хоёр тамирчныг ялж аваргалсан юм. Харин Хятад улсын нөгөө нэг тамирчин Шюй Нүө энэ тэмцээнд 6-рт бичигджээ.

Эрэгтэйчүүдийн багт Хятадын тамирчин Ли Жун-линь нийт 97.99 оноогоор алтан медаль авч, Гүө Зи-мин 86.31 оноогоор гуравт орлоо.

Мөсний спортын хувьд Хятадын эмэгтэйн керлингийн баг 9:8 дүнгээр дэлхийн хүчирхэг баг Канадын багийг хожсон байна.

 

\Уртнасан.\

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ
860010-1116160100