CCTV.com Монгол > Мэдээ > Дэлхий дахинд

Женевийн энхийн хэлэлцээнд оролцохыг Сирийн талуудад шаардлаа

02-01-2017 17:27

 Сирийн асуудлаарх Женевийн энхийн хэлэлцээг даруй эхлүүлэхийг Сирийн асуудлаарх НҮБ-ын тусгай элч Стаффан Де Мистурад хүсэж байгаа бөгөөд энхийн хэлэлцээнд чин үнэнчээр, болзолгүйгээр оролцохыг Сирийн холбогдох талуудад шаардаж байна гэж НҮБ-ын Аюулгүйн зөвлөл 31-нд нийтэлсэн мэдэгдэлдээ тэмдэглэжээ.

Уг мэдэгдэлд, Аюулгүйн зөвлөл мөн өдөр Стаффан Мистурагийн хариу мэдүүлгийг сонссон бөгөөд НҮБ-ын хувьд Сири тэргүүлсэн улс төрийн үйл явцаар дамжин Сирийн хямралыг улс төрийн арга замаар зохицуулах урт удааны арга төсөл эрэлхийлэхийг дэмжинэ. Мөн Астанад хэлэлцээ хийснийг Аюулгүйн зөвлөл сайшааж, энэ хэлэлцээ гал зогсоохыг баталгаажуулах, Сирийн энхийн хэлэлцээг сэргээхэд чухал алхам болсон гэж онцолжээ.

1-р сарын 31-нд Аюулгүйн зөвлөл Сирийн асуудлаар хаалттай хуралдсан байна. Хурлын дараа Стаффан Мистура, 2-р сарын 8-нд хийхээр товлоод байсан Сирийн асуудлаарх Женевийн энхийн хэлэлцээг хойшлуулж 2-р сарын 20-нд хийхээр болов. Ингэсэн нь, өнгөрөгч долоон хоногт болсон Астанагийн хэлэлцээний үр дүн найдвартай хэрэгжиж, улмаар өнөөгийн Сирийн дотоодод гал зогссон байдлыг батжуулахын төлөө юм. Энхийн хэлэлцээг хойшлуулсан нь Сирийн сөрөг бүлгийнхэн хуралд оролцох хүмүүсээ тогтооход нь улам илүү цаг зав гаргаж өгөхийн төлөө юм гэжээ.

 

\Уртнасан.\

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ
860010-1116160100