CCTV.com Монгол > Мэдээ > Дэлхий дахинд

Олон улсын оюутны өвлийн спортын наадам эхлэв

01-31-2017 10:39

 Олон улсын оюутнуудын өвлийн спортын 28 дахь наадмын нээлтийн ёслол 1-р сарын 29-нд Алма-Атагийн спортын ордонд ёслол төгөлдөр болж, Казахстаны ерөнхийлөгч Назарбаев оролцжээ. Олон улсын Оюутны спортын холбооны дарга Олег Матутсин болон улс орнуудын удирдагч, олон улсын байгууллагын төлөөлөгчид ч нээлтийн ёслолд оролцсон байна. Олон улсын Олимпын хорооны дарга Томас Бач видео бичлэгээр баярын мэнд дэвшүүлжээ.

Нээлтийн ёслол "Өмнөтгөл ", " Залуус-амьдрал-эрх чөлөө", "Эрчим хүч: Газар шороо- ус-салхи- гал" болон "ирээдүй" дөрвөн хэсгээс бүрдэж, "Ирээдүй эрүүл залуусын гарт бий" уриан дор болж, уран сайхны тоглолт нь Казахстаны уламжлалт соёл түүхийг үзүүлж, залуус Казахстаны ирээдүйд найдлага тавьж байгааг харууллаа.

Назарбаев нээлтийн ёслолд үг хэлж, тус наадмыг Алма-Атад зохиож байгаа нь олон улсын оюутны спортын холбооны 171 гишүүн Казахстанд итгэж найдаж буйг харуулж байгаа бөгөөд спорт нь энх тайван, эв нэгдэл, хамтын ажиллагаа, хүсэл мөрөөдлийн бэлэг тэмдэг юм. Казахстанд тавтай морилно уу гэжээ.

Олон улсын Оюутны спортын холбооны дарга Олег Матутсин хэлэхдээ: Тамирчид бол найрамдал, энх тайвны жинхэнэ элч юм. Бүх тамирчид оюутны өвлийн спортын наадмын зориг санааг бадруулж, ялагч болохыг хүсэж байна гэжээ.

Тус наадам 2-р сарын 8 хүртэл үргэлжлэх бөгөөд Хятад улсаас 119 тамирчин оролцож байна.

\Сарантуяа\

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100