CCTV.com Монгол > Зургаар өгүүлэхүй > Энтертаймент

"Хай-Ян-6" үүргээ биелүүлэв

01-31-2017 10:59

Хятадын сар шинийн баярын үеэр 33 дахь удаа Антарктидэд шинжлэх ухааны судалгаа хийсэн "Хай-Ян-6" багийнхан геологийн шинжилгээний үүргээ төлөвлөгөөний дагуу биелүүлж, Антарктид дахь Хятадын Чанчэн станцаас шинжлэх ухааны шинжилгээний хөлөг онгоцонд буцсан байна. "Хай-Ян-6" багийнхан анх удаа Антарктидийн эх газарт геологийн шинжилгээ хийж байгаа нь энэ юм.

Тус багийн 10 гишүүн 22-ны өдөр Антарктидийн Жорж ван аралд очиж, Хятадын Чанчэн станцаар бааз болгон, зургаан хоногийн хугацаа зарцуулж, Фейлдс хойгийн геологийн газрын гадарга нэлээд илэрсэн бүс болон Ардлей арал зэрэг газарт геологийн шинжилгээ хийж, 22 зүйлийн дээжийг авсан байна.

\Сарантуяа\

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100