CCTV.com Монгол > Мэдээ > Дэлхий дахинд

Нью-Йоркт сар шинийн видео бичлэг үзүүлж байна

01-30-2017 09:56

 Америкийн Нью-Йоркт Хятадын сар шинийг тэмдэглэх арга хэмжээ маш олон байгаа бөгөөд Таймс талбай дахь "Хятадын дэлгэц" хэмээгддэг том дэлгэцээр "Баяр жаргалтай сар шинэ" видео бичлэг гарч, орон нутагт баяр баясгалант шинэ элементийг сэлбэн өгч байлаа.

28-нд Таймс талбайд "Сар шинэ тэмдэглэх Хятадын зураачдын арга хэмжээ" -нд Хятад удамтай Америкийн зураач Жян Гуанфү: Нью-Йоркт сар шинийн уур амьсгал жилээс жилд нэмэгдэж байна. Таймс талбай, Емпайэр Стэйт байшин, Медисон өргөн чөлөө зэрэг газарт сар шинийг тэмдэглэх арга хэмжээ улмаар олширч байна гэжээ.

Сербийн хатагтай Александр гурван найзтайгаа, одоо дэлхий нийтээрээ билгийн тооллын сар шинийг мэдэж байгаа. Энэ баярыг тэмдэглэх хүн улам олон болж байна. Бид Хятадад очиж байсан. Одоогийн Хятад улс урьдынхтай адилгүй болсон, ёстой гоё байна хэмээн ярьж байлаа.

Хятадын Төрийн зөвлөлийн мэдээллийн алба, Үжөү медиа төвөөс зохион бүтээсэн, Хятадын сар шинийн соёлын гайхамшгийг харуулсан "Баяр жаргалтай сар шинэ" видео бичлэгийг энэ сарын 27-ноос 2-р сарын 3-ны өдөр хүртэл "Хятадын дэлгэц"-ээр гаргана.

\Сарантуяа\

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100