CCTV.com Монгол > Мэдээ > онцлох

Улс орнуудын улс төрчид Хятадын сар шинийн баярын мэндчилгээ дэвшүүллээ

01-30-2017 09:34

Хятадын билгийн тооллын Улаагчин тахиа жилийн сар шинийн баярыг тохиолдуулан олон улс орны удирдагчид, улс төрчид баярын захиа, баярын үг хэлэх хэлбэрээр Хятадын ард түмэнд баярын өдрийн мэндчилгээ дэвшүүлж, мөн Хятад улстай найрсаг хамтын ажиллагааны харилцаагаа үргэлжлүүлэн хөгжүүлнэ гэсэн байна.

Бразилын ерөнхийлөгчийн ордон Синьхуа Агентлагаас Рио Да Жанейрод суугаа салбарт Бразилын ерөнхийлөгч Мишел Темер баярын захидал илгээж, Хятадын ард түмэн, Бразил дахь Хятадын харьяат, цагаачид болон гадаад дахь нийт Хятад хүмүүст сар шинийн мэндчилгээ дэвшүүлжээ. Мишел Темер, "Тахиа эртэч, хөдөлмөрлөгч, эрмэг зоригтой Хятад хүмүүсийн олон зан чанарыг төлөөлөн бэлгэдсэн байдаг. Бразилчууд даган суралцаж, амьдралд тохиолдсон сорилтуудад заавал зоригтой хандаж, хичээн ажиллавал бид хүсэл мөрөөдлөө биелүүлж чадна" гэсэн байна.

Кенийн ерөнхийлөгч Ухуру Кенятта ерөнхийлөгчийн албаараа дамжуулан сар шинийн баярын мэндчилгээ дэвшүүлж, Хятадын ард түмэн, Хятадын билгийн тооллын сар шинийн баяраа тэмдэглэж буй бүх хүмүүст зориулан чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлжээ. Тэрбээр, өнөөдөр бид Кени, Хятадын найрсаг харилцаа амьжиргааны хүчээр дүүрэн байгаа явдалд баяр хүргэж, хоёр орны харилцаа хойшид үргэлжлэн хөгжихийг хүсэж байна гэжээ.

Шри-Ланкагийн ерөнхийлөгч Майтхрипала Сирисена баярын захидалдаа, энэ он бол Шри-Ланка, Хятад дипломат харилцаа тогтоосны 60 жил, "Эрдэнэ шишээр резин солих хэлэлцээр" батлагдсаны 65 жилийн ой тохиож байна. Шри-Ланка Хятад хоёр орны ард түмний найрамдал түүхийн шинэ өндөрлөгт дэвших нь лавтай гэдэгт эргэлзэхгүй байна гэжээ.

Ирландын ерөнхий сайд Енда Кенни баярын үгэндээ, Хятад хүмүүс нийгэм, соёл, эдийн засаг зэрэг олон талаар Ирландад чухал хувь нэмэр оруулсаар байгааг сайшаасан байна.

Босни ба Герцеговина, Австрали, Мьянмар, Австри зэрэг орны удирдагчид, улс төрчид баярын захиа, баярын үг хэлэх зэрэг хэлбэрээр Хятадын ард түмэнд баярын мэндчилгээ дэвшүүлжээ.

 

\Уртнасан.\

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ
860010-1116160100