CCTV.com Монгол > Мэдээ > Дэлхий дахинд

Шваб Хятадын иргэдэд сар шинийн мэнд дэвшүүлэв

01-29-2017 12:52

 Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтыг үүсгэн байгуулагч бөгөөд гүйцэтгэх захирал , Доктор Клаус Шваб 27-нд дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын 2017 оны жил тутмын хурлын нээлтийн ёслолд Ши Жиньпиний хэлсэн үгийг өндрөөр үнэлэн, Хятадын ард иргэдэд сар шинийн ерөөл дэвшүүлсэн байна.

Шваб Синьхуа агентлагийн сэтгүүлчдэд ярилцлага өгч, дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын 2017 оны жил тутмын хурлын нээлтийн ёслолд Ши Жиньпиний хэлсэн үг нь Хятад улс байдлыг зохицуулж, хариуцлагаа хүлээн, дэлхий дахиныг улам шударга, эрх тэгш, тогтвортой хөгжүүлэхээр зүтгэх удирдагч болоход бэлэн байгаа тодорхой дохиог дамжууллаа гэжээ.

Тэрээр: Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын жил тутмын хурлын гол сэдэв, зорилгын тухай Ши Жиньпин дарга асуудлыг зохицуулах Хятад улсын төслийг дэвшүүлж, олон улсын хамтын ажиллагаанд хамтран зохицуулж, хамт амжилтад хүрэх загварыг буй болгохыг санал болгосон. Үүнийг биелүүлбэл дэлхийн хөгжил тэнцвэрээ алдсан, цаг уурын өөрчлөлт, терроризмын асуудлыг зохицуулах зөв замыг хайж чадна гэжээ.

Шваб Синьхуа агентлагаар дамжуулан, Хятадын ард иргэдэд сар шинийн мэнд хүргэн, өлзийтэй ерөөл дэвшүүлсэн байна.

\Сарантуяа\

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ
860010-1116160100