CCTV.com Монгол > Мэдээ > Соёл урлаг, спорт

Сар шинийн баяраа яаж өнгөрүүлэх вэ?

01-28-2017 10:23

27-н бол билгийн улирлын битүүн юм. Хэрэв өнөөдөр гадаадын хүн Хятадад ирвэл их гайхах байх. Том хотуудад хүн цөөрч, харин жижиг хотуудад хүн олширч, дэлгүүр худалдаа, хоолны газрууд үүдээ хаагаад, хятадууд хоёр ажилд л яарна. Энэ нь идэх, идэх юмаа бэлтгэх хоёр юм.

Жил бүрийн цагаан сарын өмнө хойно, зуун сая гаруй хятадууд нааш цааш явж хөл хөдөлгөөн ихтэй байдаг нь зөвхөн халуун ам бүлээрээ цугларахын төлөө юм. 2017 оны цагаан сарын үеэр, Хятадын иргэний агаарын тээвэр 470 мянга гаруй удаа нислэг хийж, үйлчлэх суудлын тоо 70 саяд хүрч, зорчигч тээврийн хэмжээ давхацсан тоогоор 58 сая 300 мянгад хүрэх төлөвтэй байна.

Гадагшаа гарч жуулчлах нь хятадуудын сар шинийн баяраа тэмдэглэх шинэ сонголт болжээ. 1-р сарын 21-нээс 2-р сарын 10 хүртэлх хугацаанд зочид буудлын захиалга авсан байдлаас үзэхэд, бараг 122.62 хувийн өсөлттэй байна. Үүнд хилийн чанадад жуулчилж байгаа хүмүүс жилээс жилд нэмэгдэж байна.


\Ренчинсоо\

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
860010-1116160100