CCTV.com Монгол > Мэдээ > онцлох

Хятад улс олон бодлого хэрэгжүүлж иргэдийн амьдарлыг баталгаажуулж байна

01-28-2017 10:39

Гамшгийн бүсийн иргэд, ядуу, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс болон хот орж хөдөлмөр, үйлчилгээ эрхэлдэг хүмүүсийн нутагтаа хоцорсон хүүхдүүд болон нийгмийн халамж, тэтгэлгээ шаардагдах хүмүүсийг ХКН-ын төв хороо, Төрийн зөвлөлөөс олон бодлого хэрэгжүүлж, тусалж дэмжсээр байна.

2016 оны 12-р сард Иргэний засаг захиргааны яам, Сангийн яам гамшгийн бүсийн иргэдийн 2016-2017 оны өвөл хаврын хүнс, хувцас дулаалгын асуудлыг шийдвэрлэхийн тулд 5 тэрбум 705 сая юаний санхүүжилт хийжээ. Өдгөө 80 хувийн мөнгийг шаардлагатай өрхөд нь хүргэж өгсөн бөгөөд үлдсэн хэсгийг удалгүй хүргэж өгөх болно.

Иргэний засаг захиргааны яамны гаргасан тоо баримтаас үзвэл, 2016 онд төр засгаас олгосон халамжийн мөнгө өнгөрсөн оны мөн үеэс 6 хувь орчмоор нэмэгдсэн бөгөөд 2017 оны сүүлч гэхэд хот орж хөдөлмөр үйлчилгээ эрхэлдэг хүмүүсийн нутагтаа хоцорсон бүх хүүхдийг үр ашигтай хамгаалалд хамруулна гэж Иргэний засаг захиргааны яам амласан байна.

2016 онд 502 мянган өнчин хүүхэд, ДОХ-ын халдвар авсан хүүхдүүдэд 1 тэрбум 943 сая юанийн тэтгэлэг олгожээ. Үүний зэрэгцээ 2016 оны 11-р сарын сүүлчийн байдлаар, хөгжлийн бэрхшээлтэй 8 сая 410 мянган хүнийг тэтгэлэгт хамруулсан байна.

\Сарантуяа\

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ
860010-1116160100