CCTV.com Монгол > Мэдээ > Дэлхий дахинд

Уламжлалт найрсаг хамтын ажиллагаатай орнуудтай солилцоогоо өргөжүүлнэ

01-28-2017 10:09

26-нд БНАСАУ-ын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч энэ оны гадаад харилцааны бодлого, байр сууриа тодорхойлж, уламжлалт найрсаг хамтын ажиллагаатай орнуудтайгаа хэлхээ холбоо, солилцоогоо өргөжүүлж, БНАСАУ-ын бүрэн эрхийг хүндэтгэсэн бүх оронтой харилцаагаа сайжруулна гэв.

26-нд Хойд Солонгосын төв мэдээлэх агентлагийн мэдээлснээр, энэ онд БНАСАУ дээд удирдагч Ким Чен Уны шинэ жилийн баярын үгэндээ дурдсан гадаад бодлогыг хэрэгжүүлж, бие даан улсаа хүчирхэгжүүлэх, цөмийн зэвсэг эзэмших орны байр суурьтай тохирсон гадаад харилцааг идэвхтэй өрнүүлнэ. БНАСАУ өөрийн хүчиндээ түшиглэн улс орныхоо энх тайван, аюулгүй байдлыг хамгаалж, дэлхийн энх тайван, тогтвортой байдлыг хамгаалахын төлөө хувь нэмэрээ оруулна хэмээн мөн өдөр дээрх хэвлэлийн төлөөлөгч хэлсэн гэжээ.

Хэвлэлийн төлөөлөгч: БНАСАУ-ын нам, засгийн газрын баримталсаар ирсэн байр суурь бол бие даасан байдлыг хамгаалсан, бие даасан, энх тайван, найрсаг байдалд суурилсан гадаад харилцааны ойлголт бүхий орнуудтай нөхөрсөг хөршийн найрсаг хамтын ажиллагааны харилцааг хөгжүүлэх явдал юм. Энэ онд, БНАСАУ уламжлалт найрсаг хамтын ажиллагаатай орнуудтайгаа хэлхээ холбоо, солилцоогоо өргөжүүлж, найрсаг харилцаагаа улам эрчимжүүлнэ гэжээ.

Үзэл санаа, тогтолцооны хувьд, БНАСАУ-аас өөр орнууд, зөвхөн БНАСАУ-ын бүрэн эрхийг хүндэтгэж, БНАСАУ-тай найрсгаар харилцвал, тус орон эдгээр бүх оронтой харилцаагаа сайжруулж, улс төр, эдийн засаг, соёл зэрэг олон салбарт солилцоо, хамтын ажиллагаа өрнүүлэх юм байна.

Хэвлэлийн төлөөлөгч хэлэхдээ, БНАСАУ НҮБ зэрэг олон улсын индэрээр дамжин дэлхийн олон оронтой нягт хамтран ажиллаж, давамгайлал, хоёрдмол стандартыг эсэргүүцэж, бие даасан шударга олон улсын шинэ эмх журмыг байгуулж, олон улсын жинхэнэ төв ёсыг биелүүлэхийн төлөө хамтдаа хичээх болно. БНАСАУ терроризм, хүрээлэн буй орчны асуудал зэрэг олон улсын асуудлыг зохицуулахын төлөө хүчин зүтгэх болно гэжээ.

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ
860010-1116160100