CCTV.com Монгол > Мэдээ > Дэлхий дахинд

Хана хэрэм байгуулах тухай Дональд Трампын төлөвлөгөөг зэмлэн буруушаав

01-27-2017 10:10

 Мексикийн ерөнхийлөгч Энрике Пена Ньето 25-нд Твиттер хуудсан дээрээ видео бичлэгээр үг хэлж, Америк-Мексикийн хилийн дагуу хана хэрэм байгуулах тухай Америкийн ерөнхийлөгч Дональд Трампын төлөвлөгөөг зэмлэн буруушааж, Мексикийн цагаач иргэдийн хууль ёсны эрх ашгийг сайтар хамгаалах захирамжийг Мексикээс Америкт суугаа консулын газартаа өгсөн байна.

"Америкийн Засгийн газар ийм шийдвэр гаргасан явдалд би их харамсаж байна. Энэ хана хэрмийг үргэлжлэн байгуулах нь биднийг дахин салган бутаргаж, эв санаа нэгтэй байдлыг эцэс болгох юм" гэж тэр тэмдэглэжээ. Америкийн талын санаачлан сэдсэн хоёр орны хилийн дагуу хана хэрэм байгуулах зардлыг Мексик төлөхгүй гэдгээ ерөнхийлөгч Энрике Пена Ньето дахин нотолсон байна.

Цагаач иргэдийн тухай бодлогоо Дональд Трамп чангаруулж байгаад чиглүүлэн, Энрике Пена Ньето: Мексикээс Америкт суугаа дипломат төлөөлөгчдийн 50 газар нь Америкт цагаачлан суугаа мексик иргэдийн ашиг сонирхлын хамгаалдаг. "Манай ард түмэн ганцаардахгүй, Мексикийн Засгийн газар та нарт хууль зүйн туслалцаа, та нарт шаардлагатай хамгаалалт хангах болно. Бидэнтэй хамт Америк дахь мексик иргэдэд туслалцаа үзүүлэхийг нийгмийн олон нийтийн байгууллагуудад хандан уриалж байна. Хаана туслалцаа шаардлагатай мексик иргэн байвал, тэнд Мексикийн Засгийн газар байна" гэж ерөнхийлөгч Энрике Пена Ньето илэрхийлжээ.

/D/

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100