CCTV.com Монгол > Зургаар өгүүлэхүй > Аялал жуулчлал

Дэлхийн хамгийн урт дугуйн зам удахгүй ашиглалтад орно

01-26-2017 17:04

 

БНХАУ-ын Шаямэнь хотод дэлхийн хамгийн урт дугуйн зам тун удахгүй ашиглалтад орох гэж байна. Байгальд ээлтэй энэхүү ногоон замын нийт урт нь 7,6 км. Замыг ашиглалтад оруулснаар тус хотын иргэд аюулгүй орчинд аялах боломжтой болох бөгөөд цэвэр агаарт биеэ чийрэгжүүлэх нөхцлийг ч бий болгожээ. Энэхүү бүтээн байгуулалтын төсөл нь Шаямэнь хотын захиргаанаас байгальд ээлтэй хөгжлийн таван томоохон төслийн нэг юм.
    Тус агаарын дугуйн замын гол хэсэг нь автобусны шуурхай транзит буюу ”BRT”ийн хоёр талаар байгуулагдсан бөгөөд нийтдээ 11 гарцтай. Нэг урсгалтай замын өргөн 2,8 м, зорчих хэсэг нь 2,5 метр. Харин хоёр урсгалтай замын өргөн 4,8м бөгөөд зорчих хэсгийн өргөн нь 4,5 метр юм байна. Энэхүү зам нь нийт 7 зогсоолтой, Эдгээр зогсоол нь 600 гаруй дугуйн багтаамжтай бөгөөд 253-д нь хувийн дугуй тавих гэнэ. Дугуйн замын үндсэн хэсгийг ган төмрөөр хийсэн, гадаргууг нь 25 жилийн хугацаанд үл зэврэх тусгай технологтор бүтээсэн гэхчилэн олон давуу талтай аж.                  

   Эх сурвалж : Шаямэнь өдрийн сонин

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mn.cctv.com
Шинэ мэдээ
860010-1116160100