CCTV.com Монгол > Мэдээ > Дэлхий дахинд

Хятадын цагаан сарын хүлээн авалт зохиожээ

01-26-2017 11:10

Францын Үндэсний хурлын дарга Клод Бартолоне 24-ний орой өөрийн ордондоо Хятадын цагаан сарыг тохиолдуулж хүлээн авалт зохиосон бол Хятадаас тус оронд суугаа элчин сайд Цүй Жүнь, Хятад Францын аж ахуйн нэгж, Францад байгаа Хятадын цагаачдын төлөөлөгчид хүлээн авалтад оролцжээ.
Хүлээн авалтын эхэнд Клод Бартолоне ирсэн зочид гийчдэд хандан сар шинийн мэндчилгээ дэвшүүлэхдээ, аль эрт 13-р зуунд, Марко Поло Европчүүдийн төлөөлөл болж Хятад улсад очин Европын тухай Хятад хүмүүсийн ойлголтыг өөрчилж байсан. Өдгөө Хятад улс өнгөрсөн тэр хүмүүст ойлгогдохгүй дорнын улс орон биш, харин агуу их үндэстэн, Францын дотнын анд болсон. Хятад, Францын харилцаа улам нягтран, Францад амьдарч байгаа Хятадын харьяат нар улам аз жаргалтай байхыг хүсэж байна. Эдийн засгийн салбарт Хятадын аж ахуйн нэгжүүдийн Франц дахь үйл ажиллагаа идэвхжин, хоёр орны эдийн засгийн хөгжилд томоохон үүрэг гүйцэтгэж байна. Үүнээс гадна, соёлын салбарын хамтын ажиллагаа, солилцоо зэрэг нь ч улам бүр баялаг агуулгатай болж, спорт, урлаг зэрэг салбарын солилцоо олширч байна. Хятад улс зөвхөн худалдааны түнш бус, Франц улсын дэвшил хөгжлийн зам дахь мөнхийн анд болох юм гэжээ.
Цүй Жүнь Клод Бартолонед Бүх Хятадын АТИХ-ын Байнгын хорооны дарга Жан Дэжяны захидал, шинэ оны бэлгийг дамжуулсан байна. Тэрээр өнгөрсөн хэдэн жилийн хугацаанд болсон Парисын цаг уурын чуулганаас Их хорийн Ханжөүгийн чуулга уулзалт хүртэл хоёр тал даяарчилсан асуудлуудаар хийсэн зохицуулалт, хамтын ажиллагааны баялаг амжилтуудыг дүгнэсэн байна.


\Д.Хүчитбаатар\

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100