CCTV.com Монгол > Мэдээ > Дэлхий дахинд

Сирийн хямралыг зохицуулах арга замыг хайхад бэлэн байна

01-26-2017 11:23

Хятадын ГХЯ-ы хэвлэлийн төлөөлөгч Хуа Чунь-Ин 25-нд болсон хэвлэлийн бага хуралд, Сирийн асуудлын тухай Астанагийн уулзалт товлосон цагтаа болох нь Сирийн асуудлыг улс төрийн аргаар зохицуулахад идэвхтэй ач холбогдолтой. Өдгөө Сирийн хямралыг зохицуулах цаг тохиол ирлээ. Талуудтай хамт энэхүү цонхоор гэрэл нэвтрүүлэхэд Хятад улс бэлэн байна гэв.

Тэрээр сурвалжлагчийн асуултад хариулахдаа уг хурлын ач холбогдлыг үнэлэв. Тэрээр, энэ хурал нь Сирийн асуудлаарх дараагийн шатны Женевийн хурлын чухал үндэс суурь болж, Женевийн энхийн хэлэлцээнд эерэг энерги оруулна гэдэгт итгэж байна. НҮБ Сирийн асуудлаар гол зохицуулах үүрэг гүйцэтгэхийг Хятадын тал дэмжсээр ирсэн бөгөөд Аюулгүйн зөвлөлийн 2254-р тоот тогтоолын дагуу Женевийн хурлыг бэлтгэж, Сирийн асуудлыг улс төрийн аргаар зохицуулахаа дахин сэргээхийг дэмжиж байна гэв.

\Урьхан\

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
860010-1116160100