CCTV.com Монгол > Зургаар өгүүлэхүй > Энтертаймент

Шанхай хот эзгүйрэв

01-25-2017 14:19

 

Энэ сарын 22-ны өдөр Шанхай хотын гудамж талбай эл хуль байна. Уг нь энэ өдрүүдэд тус хотод ажил буцалж, гудамж талбайд хүмүүс бужигнаж, зам түгжирч байдагсан. Өглөө эртийн метронд сул суудал олж суухад тун төвөгтэй бол харин энэ өдөр хүмүүс тун цөөхөн байлаа.  Хятадын томоохон хотуудад орон нутгаас ирж ажил хөдөлмөр эрхлэх хүн олон мөн цөөнгүй хүмүүс ээж аавдаа орон гэртээ хаврын баярыг угтахаар явж эхэлсэн учраас Шанхай хот ийнхүү эл хуль болсон аж. Ер нь цагаан сарын баярын үеэр томоохон хотуудад хөл хөдөлгөөн багасах үзэгдэл жил ирэх тутам ажиглагдах болжээ .

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mn.cctv.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100