CCTV.com Монгол > Мэдээ > Дэлхий дахинд

Илэрхий өдөөн хатгалга хийхийг яасан ч зөвшөөрөхгүй

01-25-2017 10:51

Японы Нагояа хотын дарга Кавамура Такаши Наньжиний их хядлагыг үгүйсгэсэн үг хэлсэн тухай Хятадын ГХЯ-ы хэвлэлийн төлөөлөгч Хуа Чунь-Ин 24-нд хийлгэсэн хэвлэлийн бага хуралд хэлэхдээ, Наньжиний их хядлага нь түүхийн үнэн бодит хэрэг юм, олон улс ч хүлээн зөвшөөрч байна. Түүхийг гажуудуулж, Хятадын ард түмний сэтгэлийг эмзэглүүлэн, илэрхий өдөөн хатгалга хийх явдлыг Хятад улс яасан ч хүлээн зөвшөөрөхгүй гэв.

Саяхан, Нагояа хотын дарга Кавамура Такаши APA буудалд барууны үзэл суртлыг сурталчилсан ном тавьж буй хэрэгт холбогдуулан хэлэхдээ, Япон үнэхээр 300 мянган иргэнийг хядсан бол заавал сөгдөн байж уучлал гуйх ёстой. Хэрэв ийм хэрэг байхгүй бол эрхбиш эсэргүүцэх хэрэгтэй. Наньжиний их хядлага шиг түүхэнд байгаагүй байж болзошгүй гэжээ.

Үүнд холбогдуулан Хуа Чунь-Ин, APAбуудлын асуудлаар Хятад улс байр сууриа олон удаа хатуу илэрхийлсэн. Нагояа хотын дарга Кавамура Такашид хэлэх зүйл гэвэл Наньжиний их хядлага нь түүхийн үнэн бодит хэрэг юм, олон улс ч хүлээн зөвшөөрч байна. Хотын дарга амлалтаа биелүүлэх ёстой. Миний онцолж хэлэх зүйл гэвэл, Японтой найрсгаар харилцахад Хятад улс бэлэн байна. Гэвч Хятадын ард түмний сэтгэлийг гомдоосон хэргийг яасан ч хүлээн зөвшөөрөхгүй. Ямар ч хүн байсан зоргоороо өдөөн хатгах юм бол үр дагаварыг нь өөрөө амсана гэв.


\Урьхан\

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100