Хятад орон Монгол хүүхдүүдийн нүдээр
01-24-2017 17:45
Улаанбаатар дахь Хятадын соёлын төв, Монголын Хөгжим Бүжгийн коллеж хамтран “Миний мэдэх Хятад орон” гар зургийн уралдаан зохион байгууллаа.Энэхүү уралдаан нь Хөгжим бүжгийн коллежид “Соёл урлагийн танхим” нээснээс хойш анх удаа болж байгаа гэдгээрээ онцлог юм. Уралдаанд 50 гаруй хүүхэд бүтээлээ ирүүлсэн байна. Бүтээлийг 1-с 3-р анги, 4-с 6-р анги гэсэн хоёр ангилалаар хүлээн авч ангилал тус бүрт нийт 5 байр эзлүүлжээ. Улмаар бага ангийн төрөлд Х.Хүслэн тэргүүн байр эзэлсэн бол дунд ангийн төрөлд У.Ану-Үжин тэргүүн байрт шалгарчээ. Тэмцээний шилдэгт шалгарсан зураг бүр Хятад улсын түүх, ёс заншил, билэгдэл, онцлогийг илэрхийлжээ. Тухайлбал цагаан хэрэм, хусны баавгай буюу панда, луу, шанз хөгжим, улаан дэнлүү, үндэсний хувцасаараа гоёсон хятад бүсгүй, пипа хөгжим зэргийг дүрслэн зурсан байна.
Т.Батчимэг