CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Хятад, Америкийн харилцааг хөгжүүлэхэд дөрвөн зүйлийг чухалчлах ёстой

01-23-2017 09:46

Дональд Трамп АНУ-ын ерөнхийлөгчийн тушаалаа албан ёсоор авч, Хятад Америкийн харилцаа хөгжлийн шинэ гараагаа угтлаа. Энэхүү түүхийн гараан дээр Хятад, Америкийн урт удаан хугацааны тогтвортой хамтын ажиллагааны харилцааг цогцлоон байгуулж, хоёр орны харилцааны хөгжлийн зөв чиг хандлагыг сайтар барин, шинэ гараан дээр нэн их хөгжилд хүрэх нь хоёр орон болон дэлхий нийтийн хамтын хүсэл эрмэлзэлд нийцэх юм. Түүнчлэн хоёр орны ард түмэн болон дэлхийн ард түмний язгуур ашиг сонирхолд нийцэх юм.

Ингэхийн тулд Хятад, Америк хоёр орон хамтдаа хичээн зүтгэж, Хятад Америкийн том гүрний шинэлэг харилцааг цогцлоон байгуулахыг дэмжиж, хамтын ажиллагаагаар дэлхийн энх тайван, хөгжлийг урагшлуулах талаар онцгойлон дөрвөн талын ажлыг сайтар биелүүлэх ёстой.

Нэгд. Хятад, Америкийн харилцааны улс төрийн үндэс суурийг ямагт баримталж, харилцан бие биенийхээ амин чухал ашиг сонирхлыг хүндэтгэх.

Хоёрт. Хятад, Америкийн харилцааны зөв чиг хандлагыг ямагт баримталж, хамтран ажиллаж хамтдаа амжилтад хүрэхийг хэлбэрэлтгүй урагшлуулах.

Гуравт. Эмзэг асуудал, зөрчлийг ямагт бүтээлчээр тогтоон барьж, эрүүл саруул, тогтвортой хөгжлийн их талыг баталгаажуулах.

Дөрөвт. Ард түмний найрамдлыг өргөн дэлгэр тогтоож, харилцаа холбоо, ойлголцлын гүүр холбоосыг бүрдүүлэх эдгээр болно.

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100