CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Намын бус зүтгэлтнүүдтэй уулзав

01-23-2017 10:17

Билгийн тооллын улаагчин тахиа жил дөхөж ирэх үеэр ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, БНХАУ-ын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин 22-нд хуран цугласан намын бус зүтгэлтнүүдтэй уулзаж, хүмүүст шинэ жилийн халуун мэндчилгээ дэвшүүлэв. Тэрээр: үнэн үг хэлж, санаа санаачилга дэвшүүлэн, эв найртайгаар хамт урагшлахыг намын бус зүтгэлтнүүдээс хүсэв.

22-нд Ши Жиньпин дарга Ардын хурлын ордонд Хятадын Ардчилсан нам бүлгүүдийн төв хороо, Худалдаа аж үйлдвэрийн холбооны удирдагч, намын харьяалалгүй нийгмийн зүтгэлтнүүдтэй уулзаж, шинэ жилээ угтсан байна.

Ши Жиньпин: 2017 онд ХКН-ын 19-р их хурал болно. 2017 он мөн "13-р таван жилийн төлөвлөгөө"-г хэрэгжүүлэх чухал жил, хангалт хэрэгцээний бүтцийн чанартай өөрчлөлтийг гүнзгийрүүлэх жил юм. Шинэ оны ажлаа сайтар хийхэд ХКН олон Ардчилсан нам бүлэг, Үйлдвэр худалдааны холбоо, намын харьяалалгүй нийгмийн зүтгэлтнүүдтэй хамтран зүтгэж байж биелүүлнэ гэв. Үүрэг хүнд нөхцөлд бүх хүн сэтгэл нэгдэн хамтаар урагшлах ёстой. ХКН-ын бүх шатны намын хороо Ардчилсан нам бүлгүүд, Үйлдвэр худалдааны холбоо, намын харьяалалгүй хүмүүсийн үүргээ хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж, тэдний санал санаачилгыг нухацтай сонсож, хүлээн авах хэрэгтэй гэж онцлов.


\Урьхан\

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100