CCTV.com Монгол > Нийтлэл > Нийтлэл

Хятадын хаврын баярын бэлгэ, билэгдэл

01-23-2017 16:29

 Хятадын ард түмэн цагаан сарын баяраар гэр орон гудамж талбайгаа  улаан өнгийн цаасан хайчилбараар чимдэг уламжлалтай. Эдгээр хайчилбар нь голцлон хятад ханзаар бичсэн “аз жаргал”, “баялаг”, “урт удаан амьдрал” гэх зэрэг бэлгэтэй үгс байдаг юм. Тэгвэл эдгээр цаасан хайчилбар дотроос буян хэмээх ханз үсгийг буруу харуулан бичиж өлгөх уламжлал түгээмэл байдаг юм. “Буян” хэмээх утгатай “Фу” үсгийг доош нь харуулж наадаг заншил нь Чин гүрний үеэс уламжилж ирсэн түүхтэй гэнэ.  “Дао” гэх дуудлагатай энэ үг нь “Хүрэх”, “Тонгорох” хоёр утгыг илтгэсэн. Айл өрх, банк, зоогийн газар, дэлгүүр цонх хаалган дээрээ улаан цаасан дээр хээлж, бичсэн “Фү” үсгийг доош нь харуулж наадаг уламжлалтай. Энэхүү “Фү” үсэг буюу буян хишиг тухайн газарт саатаж буй хэмээн юм байна.

  Буян хэмээх үгийг буруу харуулан өлгөдөгтэй адил цагаан сарын өдрүүдэд загасны дүрс бүхий хайчилбарыг их хэмжээгээр хаалга цонхон дээрээ наадаг зан заншилтай. Загас хэмээх үгний хятад дуудлага нь юй гэж дуудагддаг. Энэхүү дуудлага нь Хятад хэлний үйлдэх гэсэн үгтэй адил сонсогдоно Тиймээс хятадын ард түмэн жилийн эцэст ам будаа элбэг дэлбэг эх бодис баялаг байхыг билэгдэж загасан хайчилбарыг өлгөж, наадаг заншил тай юм.

 Улаан дэнлүү асаахын учир

 Цагаан сарын шинийн нэгний өдөр байгаль дэлхий сэргэж, хоёр он солигдож, газар амилж, амьдралын нахиа дэлгэрдэг өдөр гэж үздэг. Эртний домогт өгүүлсэнээр шинэ оны эхэнд хүмүүс Нянь хэмээх шидэт амьтантай тулалдах хэрэгтэй болдог. Энэ амьтнаас өөрсдийгөө хамгаалахын тулд хүмүүс орох гарах хаалганыхаа дэргэд элбэг дэлбэг идээ будаа тавьдаг. Энэхүү идээ ундаа элбэг их байх тусам уг амьтны уур хилэн номхордог гэж үздэг юм байна. Нянь өөрт нь зориулж тавьсан идээ будааг идэж цадаад, сэтгэл нь ханан, хүмүүсийг тайван орхидог гэнэ. Мөн уг амьтныг улаан өнгөнөөс айдаг гэж үздэг тул айлууд үүд цонхон дээрээ улаан дэнлүү өлгөдөг.

Хятадын ард түмний цагаан сарын эрхэм идээний нэг нь банш юм. Хятад хэлэнд баншийг “Жяузи” хэмээн нэрлэдэг. “Жяузи” чимхэхдээ ихэвчлэн гахайн махыг төрөл бүрийн ногоотой хольдог. Зарим нутагт чихэр, самар, чавга, бүр зоос хүртэл хийдэг уламжлалтай. Цагаан сарын өдрүүдэд банш заавал иддэг учрыг дараах ардын яриатай холбон тайлбарладаг юм. Битүүний үдэш чөтгөр, сахиус хоёр тулалддаг бөгөөд тухайн жилийн элдэв зовлон барцадаас бүтсэн “чөтгөр” энэхүү шинэ хуучин он солигдох мөчид хүн төрөлхтөнг хөнөөдөг. Хэрвээ битүүний орой “Жяузи” цаг буюу 23 цагаас өмнө банш идвэл хүний биед хүч тэнхээ орж, цаасан пуужин хөөргөн сахиусийн хамт чөтгөрийг устган ирж буй жилийнхээ амгалан тайванг даатгадаг гэжээ. Ийм нэг хууч яриа байдаг бол банштай холбоотой бас нэгэн домог мөн бий.  Баншийг Хятадын эртний алдарт эмч Жан Жүнжин өвчин анагаахын тулд зохиосон гэнэ. Домогт өгүүлснээр, хахир хүйтэн нэгэн өвөл хижиг дэлгэрч, ядуу ард өлсөж дааран улмаар заримынх нь чих хөлдөж гэнэ. Жан Жүнжин үүнд ихэд эмзэглэж, тэднийг аврахын тулд хонины мах, улаан чинжүү, эмийн ургамал нухаж чанаад элдсэн гурилаар ороон чихний хэлбэрээр чимхжээ. Үүнийгээ чанаж болгоод өвчтөн бүрт хоёр “чих”-ийг, аяга халуун шөлтэй арваад хоног идүүлэхэд хөлдсөн чих нь эдгэрч, хижгээс сэргийлж чаджээ. Хожим нь хүмүүс энэ аргаар төрөл бүрийн ногоо, махыг жижиглэж хэрчээд банш чимхэж иддэг болсноор нутаг нутагт өвөрмөц онцлогтой янз бүрийн банш бий болсон гэгддэг. Ийнхүү олон мянган жилийн аянг туулсан домог хууч яриа өнөө үл хуучирч улам шинэ агуулга нэмсээр банш нь Хятадын ард түмний цагаан сарын чухал идээний нэг болжээ.  

 Хятадын бэлэг өгөх заншилд гэр бүл болсон хүмүүс ойр дотныхоо хүүхдүүд болон хүнтэй суугаагүй хүмүүст дугтуйтай мөнгө өгдөг. Дугтуй нь ихэвчлэн улаан өнгөтэй байдаг. Харин дугтуй доторх мөнгөний хэмжээ нь хятадуудын бэлгэшээдэг наймын тоотой байдаг. . Зөвхөн гэр бүлийн хүрээнд бэлэг өгдөггүй, албан газар, компаниуд ч ажилтнууддаа мөнгө бэлэглэх нь түгээмэл. Харин мөнгө нь сондгой тоотой байх ёстой. Айлууд мөнгөнөөс гадна зочилж ирсэн хүмүүстээ жимс, бялуу, жигнэмэг, шоколад зэрэг амттан бэлэглэх нь түгээмэл байдаг.

 Хаврын баярын бэлгэ, бэлэгдлийн талаар өгүүлэхэд ийм байна. Мөн энэхүү уламжлалт баяраар хүмүүс хуучин оны гомдол гунигаа мартан, бие биедээ энх амгалан, аз жаргалыг хүсэцгээдэг юм.

 

                                                                                          

 

 

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mn.cntv.cn
Шинэ мэдээ
860010-1116160100