CCTV.com Монгол > Мэдээ > Соёл урлаг, спорт

Шинэ жилийн зураг хэвлүүлэх арга хэмжээ зохиов

01-23-2017 14:31

Сүүлийн үед, Хятадын хэвлэлийн музей Хэбэй мужийн Ү Чяны шинэ жилийн зургийн музейтэй хамтран улаагчин тахиа жилээ угтах шинэ жилийн зураг хэвлүүлэх арга хэмжээ зохиов. Тухайн газарт "6 хүүхэд түрүүг булаах" зэрэг Ү Чяны орон нутгийн өвөрмөц онцлогтой шинэ жилийн зургийг үзүүлж, хүмүүс зураг хэвлүүлэх бүх үйл явцтай танилцах боломжтой.

Шинэ жилийн зураг гэдэг нь Хятадын эртний үеийн "хаалганы сахиус зураг"-аас үүсэлтэй, Хятадын Умард Сүн гүрний үеэс уламжлагдан, Мин, Чин гүрний үед модон барын шинэ жилийн зураг хөгжлийн оргил үедээ хүрсэн юм. Шинэ жилийн зурагт голцуу хаалганы сахиус, арслан, хүүхдүүд зурдаг.

Хятадын хэвлэлийн музей нь Хятадын хэмжээнд цаашлаад дэлхийн хамгийн том хэвлэлийн мэргэжлийн музей болохын хувьд Хятадын уламжлалт соёлыг дэлгэрүүлэн хөгжүүлэх зорилтын дагуу төрөл бүрийн үзэгчдийн гар бие оролцох арга хэмжээ байнга зохиодог юм.

  

  

  

 

 

 

 

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ
860010-1116160100