CCTV.com Монгол > Мэдээ > онцлох

НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцийн бага хурлыг Өвөр Монголд зохион байгуулна

01-23-2017 09:37

Хятадын ойн аж ахуйн үндэсний албаны орлогч дарга Жан Юнли 22-нд хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, энэ оны 9-р сард ӨМӨЗО-ы Ордос хотод НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцийн 13 дахь удаагийн талуудын бага хурлыг зохион байгуулах бөгөөд тухайн үед 195 талуудын албан ёсны 1400 гаруй төлөөлөгч хуралд оролцон дэлхийн цөлжилттэй тэмцэх аргачлалын талаар авч хэлэлцэнэ гэжээ.

Жан Юнли хэлэхдээ, тус хурал нь "Цөлжилттэй хамтаар тэмцэн, хүн төрөлхтөнд буян үйлдье" уриан дор болох юм. Хурлаар голдуу цөлжилтийн асуудлаарх чухал бодлогын талаар ярилцах бөгөөд "Конвенцийн шинэ стратегийн цар хүрээ"-г бүрдүүлэх тухай 5 төслийг бий болгохыг гол үүрэг болгон ажиллах юм.

Хятадын засгийн газар тус хурлыг дээд хэмжээнд чухалд үзэж байна. Төрийн зөвлөл хурлыг зохион байгуулах тусгай комисс байгуулж, комиссын анхны хурлыг 1-р сарын 18-нд хуралдуулсан байна.

\Навч\

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ
860010-1116160100